МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /BBC/. Тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болох парадад цэргийн техник, цэргийн сургуулийн сонсогчдын цуваа оролцохгүй гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалах яам албан ёсоор мэдэгджээ. Ийм таамаглал өмнөх өдөр нь албан бусаар гарч эхлээд байсан юм. Парадын цар хүрээг "үүсээд буй оперативын нөхцөл байдалтай холбогдуулан" хумисан байна.
"Парадын явган жагсаалын бүрэлдэхүүнд цэргийн дээд сургуулиуд болон тусгай анги нэгтгэлүүдийн алба хаагчид оролцоно" гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Үүний зэрэгцээ, энэ жил парадад “цэргийн техникийн цуваа” оролцохгүй гэдгийг Батлан хамгаалах яам мэдэгджээ. Үүний шалтгааныг “одоогийн оператив нөхцөл байдалтай холбоотой” гэж тайлбарласан байна. Харин ямар хүчин зүйл парадыг зохион байгуулах төлөвлөгөөнд нөлөөлснийг тодорхой дурдсангүй.
Улаан талбайд болох жагсаалд мөн Суворов болон Нахимовын нэрэмжит цэргийн сургууль, кадетын корпусын сонсогчид оролцохгүй. 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолж эхэлснээс хойш анх удаа Улаан талбайн парадад цэргийн техник оролцохгүй ажээ.
Харин агаарын үзүүлбэр болно гэдгийг Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсан байна. “Парадын үеэр Оросын нисэх хүчний үзүүлбэрийн багууд Улаан талбайн дээгүүр нисэх бөгөөд парадын төгсгөлд Су-25 дайрагч онгоцнууд Москвагийн тэнгэрийг ОХУ-ын төрийн далбааны өнгөөр чимэглэнэ" гэж мэдэгдэлд дурджээ. Сүүлийн жилүүдэд агаарын үзүүлбэр цаг агаарын таагүй байдлын улмаас хэдэнтээ цуцлагдаж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 04 сарын 29,
2026
Сэтгэгдэл8
Оролцох техник алга, бүгд Украин явсан
Орос сөнөтүгэй
Хятад сөнөх нь цаг хугацааны асуудал.
Монгол сөнөх үү? Яах бол мэргэн бөөдий хэлээд өгөөч.
Huuhed bhaasaa yalatiin bayr temdegledeg blaa .Odooch yallaagui.Khalh goliin yalalt unen yalalt bsn
Халх голд ялсаан, үр дүнд нь ихээхэн газар нутгаа алдсан
20 zuunii mongolchuud Munjuur baatariin tuuh uneheer mundag
20 zuunii mongolchuud Munjuur baatariin tuuh uneheer mundag