Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад харилцааны салбар болон холбогдох албан тушаалтантай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан энэхүү албан мэдэгдлийг хүргэж байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна.
Ийм төрлийн баталгаагүй мэдээлэл нь зөвхөн хувь хүний нэр хүндэд нөлөөлөхөөс гадна гадаад харилцааны салбарт ажиллаж буй албан хаагчдын нэр хүндийг хөндөх, цаашлаад Монгол Улсын олон улсын нэр хүнд, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Гадаад харилцааны салбар нь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой стратегийн чухал салбар бөгөөд уг салбарын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр халдах нь өргөн хүрээний сөрөг үр дагаврыг дагуулах боломжтой.
Түүнчлэн, ийм төрлийн мэдээлэл нь олон улсын түншлэл, хамтын ажиллагаанд үл ойлголцол үүсгэх, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд саад учруулах, улмаар харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож болзошгүй юм. Нөгөө талаас, иргэдийн үнэн зөв мэдээлэл авах эрхийг хангах нь чухал бөгөөд худал, ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, талцал бий болгох, иргэдийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлон тэмдэглэж байна.
Гадаад харилцааны яамны батлагдсан төсөв нь:
- 2024 онд 29.4 тэрбум төгрөг,
- 2025 онд 33.7 тэрбум төгрөг,
- 2026 онд 27.9 тэрбум төгрөг байхаар тус тус батлагдсан бөгөөд уг төсвийн ойролцоогоор 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан этгээд нь тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд нотолж чадахгүй тохиолдолд түүнийг няцаах, учруулсан хохирлыг арилгах үүргийг хүлээнэ. Иймд дээр дурдсан мэдээллийн үнэн зөвийг хуульд заасан журмын дагуу тогтоолгох, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандах хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийг нягталж, мэргэжлийн ёс зүйг баримтлан, хариуцлагатайгаар түгээхийг уриалж байна.
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл12
Мөнхийн үсэг бол хүрэлсүхийн мөнгө босгодог газар дараагийн сонгуульд мөнгө босгох гэсэн ажил энэ мэт мөнгөнүүдээс 20% аваад байхаар овоо том сонгуулийн компанит ажиллагаа зохион байгуулагданаа даа худал юмыг хүн зохиож цацах нь хаашаа юм нам дотроосоо Занданшатар энэ мэдээллийг намын дотоод өрсөлдөгч нараа дарж нэр хүндийн 2027 оны сонгуулиас өмнө унагаах гэсэн оролдлого шүү дээ.
Сүг , Онгон гээч 2 луйварчингийн дундын яашка 3 бол банкны дээрэмчид- казиночид гэдгийг монголын хүн бүр байтугай бүүр нохой гахай нь ч мэднэ Яашка мөнгө хулгайлж угаасан хэргээ илрэхээр яхм тамга албаны нэрээр бүү айлга Угаасаа ч монголын нэр төр гэж юу байхав. 3- дагч ертөнцийн гуйлгачин орон гэдэг аншилалаасаа гулсаад нэн ядуу гуйлгачин орон гэдэг ангилалд доошоо орсон доо Хуурамч ардчилалтай авилгалдаа идэгдсэн өдөр хоногийг гуйлгаар өнгөрөөдөг, гадаад дотоод хар шар хувалзуудаа тэжээсэн орон. Монгол хувалзууд-мафижсан нам гэгддэг манангийн сэгүүд оффшорт 60 тэрбум доллор нуужээ
Trump: I hang out with losers because it makes be feel better. I hate guys that are very, very successful and you have to listen to their success stories. I like people that like to listen to my success.
J'adore was awesome .We Mongolian are finally kill it with government support for perfection
ГХЯ монгол улсын нэр хүндийн гадаад илэрхийлэл гэднг чинь туйлын үнэн . " Холбогдох этгээд " гээч хулгай болон гэмт үйлдлүүддээ ГХЯ - ны нэр сүрийн дор булзааруулж - бултуулж болохгүй . Хадг . банкны 14 ТБ - г казинодож зувчуулсан гэх хэргээс \ бусдын хамт \ эхлээд тэр олон тендерүүдийнхээ асуудлыг ард түмэн - сонгггчдынхоо өмнө өөрийн биеэ нэг бүрлэн тайлагнаж няцаах нь иргэний ч , эрхэм гишүүний ч , " холбогдох этгээд " - ийн ч үүрэг . Энд ГХЯ ч , тэр яамны төсөв ч огт хамааралгүй шүү ...
How many time empty suitcase asian lady i have to drop off them at Airport
How many time empty suitcase asian lady i have to drop off them at Airport
Gadaad harilzaanii yaman ene olon elchin saidyyd aa,yu hiij eder engeryylej baigaag ni anhaarna yy?.....manai ylasiig chinges haaniig gadniihan ter dyndaa pranzad garsan nom debteryyded Mongol bys?...tyrk garaliin met ,yridiin tyrk yndestenii haan met biceheg ysegiin soyol Mongol bicheg maani ch tednii yum sig yarij bichej baigaag anhaarah hyn bna yy?...enyyniig zohih garazryydad heblelyyded garsan saltgaanaas olj ynsaad elchin said nar ni ene chini byryy ene chini zeb!!!hemeen dans gargan margaldah bolomjtoi elchingiinhen yuch ynsihgyi eersdee harin hygazaandaa hyyhedyydee syrgan eersdee byalhaital idej yyj,bye amar hynii nytagt zochin sig syyh yum daa!!!!!!!!!!!!!!
ANU-d suugaad elchin saidiin talaarhi yaritslaga ortoi yum shigsanagdsan shuu
Банкны дээрэмчин- Казиночин- бузар саарал ордоны шилдэг зодоонч , толгойгоо самбайгаар ороож жүжигч хүрэлсүгийн яашка даам гарчээ Яашкагийн үнэнийг хэвлэж мэдээлэхээр яашка зэвүү нь хүрч яам тамганыхаа албаар сүр далайлгав Сүг , Онгон гэсэн 2 хулгайчийн яашка чи нүглээ үүрэх цаг ирнэ
гадаад харилцаа тултлаа хөгжчихлөө. одоо хийх ажил үлдээгүй хийх зүйлгүй гэж зарлаад байсан чинь тултлаа дампуурч байгаму
Заль мэх, хулгайн сургууль төгссөн гэлтэй аймаар эмэгтэй ГХЯ-ыг толгойлж байна. Энэ хүн МАН - д сураггүй байхдаа улсын 14 тэрбумаар хэсэг бүлэг хүн казинодож байхад тэнд хамт тоглож нэр нь гарч эхэлсэн. Түүнээс хойш мэдлэг муу, тендер авдаг, Аялагч Батбаяраас эхлээд өөрийн болон нөхрийн ахан дүү, төрөл садан Мөнхэрдэнийгээ Өвөр Монголын консул, туслах ажилтан, ролооч зэргээр явуулсаар ирсэн. Энэ хүний байх хугацаанд гадаад дахь элсэн сайдын яамуудад хүчирхийлэл, эхнэрээ хөнөөх, завхайрал, архидалт, зам тээрийн осол гэх зэрэг маш ихолон хэрэг гарлаа. Ямар их хайцайлдаг юм бэ. Яамныхан энэ хүнийхээ талаар дуугардаггүй юм уу. Хэдэн тэтгэврийн өвгөчүүлээ гадаадад явахдаа зөвлөх мэтээр авч явсаар нөгөөдүүл нь дахин явахыг хүсч гэж хий хоосон магтсаар ирлээ. Одоо байтлаа тендер, паспорт хэвлэлтэд эзэн сууж, хулгай нь улам нарийссаар байна. Одоо үүнийгээ зогсоох арга хэмжээ авч шүүх загдаад нь шилжүүлээч ээ. Дээл үргэлж өмсдөг нь хариуцлагаас мултрах шалтаг болоод байгаа юм уу.