АФИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /BTA/. Афин хотноо болсон Болгар, Грек, Турк улсуудын Дотоод хэргийн сайд нарын гурван талын уулзалтаар хилийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн тухай Болгарын Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Эмил Дечев мэдээлжээ. Э.Дечев мэдэгдэхдээ, уулзалтын үеэр сайд нар гурван улсын хилээр нэвтрэх хууль бус цагаачдын тоо буурах нааштай хандлага ажиглагдаж байгааг онцолсныг дурдаад, үүнийг хүний наймаатай тэмцэх ажиллагаа эрчимжсэн, мөн Болгар, Грек, Турк гурван улсын хамтын ажиллагаа сайжирсны үр дүн хэмээн тайлбарласан байна.
Тэрбээр хэлэхдээ, Грекийн тал Болгар-Туркийн хилийн бүсэд дэмжлэг үзүүлэхээр багуудаа илгээж байгаа бол Болгар улс тэнгисийн хилээр цагаачдыг хууль бусаар тээвэрлэхтэй тэмцэхэд Грекийн эргийн хамгаалалтынханд туслах зорилгоор Хилийн цагдаагийн хөлөг онгоцоо байрлуулаад байна гэжээ.
Мөн гурван улсын хооронд мэдээлэл тогтмол солилцож, байнгын харилцаа холбоотой ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн байна. "Манай улс Шенгений бүсэд нэгдсэнээс хойш Болгар-Грекийн хилийн бүсэд зөрчил гарахгүй байгаад Грекийн тал сэтгэл хангалуун байгаа. Энэ бол талуудын нэгдсэн дүгнэлт юм. Мөн Туркийн талтай хийж буй хамтын ажиллагаа маш өндөр түвшинд байна" гэж Э.Дечев хэллээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл2
Ази Ислам Түрэг үндэстнүүдийн дайсан Оросуудын орогнодог Грек, Исламын 3 дахь үндэстэн Түрэг үндэстний Турк хоёр стратегийн түншүүд хэзээ ч байхгүй. Грекүүд Туркуудыг хядаж, Кипр Эгэйн тэнгист ноёрхлоо тогтоосон нь хэвээр байгаа. Цагтаа Орос Турк хоёр байлдаж байхад Туркийн ард Оросуудын хатгаасаар Арменичууд босож сая гаран Туркуудыг хядаад дараа нь дарвайтлаа алгадуулснаа одоо болтол гонгинож дайсагнадаг шиг.
MY TESTIMONY ON HOW GEO COORDINATES RECOVERY HACKER HELP ME RECOVER BACK MY LOST BITCOIN. Yesterday, I confirmed the recovery of my scammed Bitcoin.. I just want to put this out there that this is possible and not a miracle.. I was scammed of $85,000 btc and I was blocked off the account.. It was a problem for me, not being able to access my money and my account regardless of speaking to the help GEO COORDINATES RECOVERY HACKER. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am a happy woman for having all my funds back in my position. GEO COORDINATES RECOVERY HACKER keep to there words and handle the situation with a good technology, the team is always available to assist you, using the address below: Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack