Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын бодлогын хорооноос мэдээлснээр, 2026 оны 5 дугаар сарын 1-нээс 2028 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэл Хятад улстай дипломат харилцаатай, нэн буурай хөгжилтэй оронд хамаарахгүй Африкийн 20 улсын бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэг тариф хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү бодлогын дагуу тарифын квоттой бараанд зөвхөн квотын хүрээн дэх тарифыг тэг болгож, квотоос давсан хэсгийн тариф хэвээр үлдэх юм.
Хоёр жилийн хэрэгжилтийн хугацаанд Хятадын тал холбогдох Африкийн орнуудтай эдийн засгийн түншлэлийн хамтын хөгжлийн хэлэлцээр байгуулах ажлыг үргэлжлүүлэн ахиулахыг зорьж байна.
Үүний өмнө Хятад улс 2024 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн Хятадтай дипломат харилцаатай Африкийн нэн буурай хөгжилтэй 33 улсын бараа бүтээгдэхүүний 100 хувьд тэг тариф хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ удаа үлдсэн 20 улсад мөн тэг тариф хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь Хятадын гадаад нээлттэй бодлогыг улам өргөжүүлж буйг илэрхийлж байгаа бөгөөд Хятад–Африкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ үеийн иж бүрэн стратегийн хамтын нийгэмлэгийг хамтран байгуулахад чухал түлхэц болох юм.
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл0