БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 5 /Xinhua/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсын төвийн нутагт орших салютын үйлдвэрт олон хүний аминд хүрсэн хүчтэй дэлбэрэлт болсны дараа сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг даваа гарагт үүрэг болгожээ.
Дэлбэрэлт Хунань мужийн Чанша хотын харьяа Люянь хотод даваа гаргийн үдээс хойш 16:40 цагийн орчимд болсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас олон хүн амь үрэгдэж, ихээхэн хохирол учирчээ.
Ши Жиньпин иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд гол салбаруудын эрсдэлийг илрүүлэн шалгах, аюул ослын хяналтыг чангатгах, нийтийн аюулгүй байдлын менежментийг сайжруулахыг уриалав. Тэрбээр мөн ослын шалтгааныг нэн даруй мөрдөн шалгаж, хариуцлага алдсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг даалгасан байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян ажлын байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, томоохон осол гарахаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныханд уриалжээ.
Одоогоор Хятадын Онцгой байдлын яамны ажлын хэсэг ослын газарт ажиллаж бөгөөд орон нутгийн аврагчид эрэн хайх, тусламж үзүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭРЭХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭЖ БАЙНА. Монгол улсыг Хятадын хөгжлийн галт тэргэнд суулгана гэсэн нь зүгээр ч нэг хоосон үг биш байжээ. Ялангуяа жуулчин татах нэрээр 2020 оноос хойш Монгол улсын визний журам, холбогдох хуулийг гадаадын иргэдэд нэн таатай болгож өөрчилжээ. Монголд зүгээр л жуулчны визээр ирсэн гадаадын иргэн буцахгүйгээр визээ 30 хоногоор сунгуулах гэх мэт үйлчилгээг болиулахгүй бол хятад иргэд үүнийг хамгийн овжин ашиглаж байна. Монгол улс визний журам, холбогдох хуулиа өөрчилж засахгүй бол энэ байдлаараа хэцүүдэх нь байна шүү. Авлигачдын үүр болсон энэ намууд ер нь Монголын эрх ашгийн төлөө ажиллахаа больжээ. Ард түмэн минь сэрж, шаардахгүй бол энэ улс орон биднийх байхаа болино.