sonin.mn

Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчин бүрт 50 мянган сомони олгохоор Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон шийдвэрлэсэн байна. Энэхүү мөнгийг тавдугаар сарын 9-нээс өмнө олгох бөгөөд тус улсад 8 ахмад дайчин амьд сэрүүн байгаа тухай Ахмад дайчдын холбооны дарга Алишер Шарифов мэдэгдлээ.


Мөн өнгөрсөн онд ерөнхийлөгчийн зүгээс 50 мянган сомониг /4300 гаруй ам.доллар/ ахмад дайчин бүрт олгосон бөгөөд тухайн үед 17 ахмад дайчин амьд сэрүүн байжээ.


Мөн орон нутгийн засаг захиргаанаас Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдад мөнгөн тусламж үзүүлдэг байна. Тухайлбал, энэ онд Согд мужийн захиргаанаас амьд сэрүүн байгаа 2 ахмад дайчинд тус бүр 25 мянган сомони олгохоор шийдвэрлэжээ. Түүнээс гадна дайны үед ар талд хөдөлмөрлөж байсан, одоо амьд сэрүүн байгаа 39 хүн тус бүрт 10 мянган сомони олгох юм.


Аугаа их Эх орны дайны фронтод Тажикстаны 300 мянга орчим иргэн тулалдаж байсан бөгөөд тэднээс 92 мянга нь эргэж ирээгүй юм. 55 мянган хүн байлдааны одон медалиар шагнагдсанаас 54 хүн ЗХУ-ын баатар цол хүртсэн байна. 


2005 онд 9900 ахмад дайчин амьд сэрүүн байсан бол 2022 онд 59, 2023 онд 42, 2025 онд 17 болж цөөрчээ. Ялалтын баяраас хэдхэн хоногийн өмнө Хатлон мужийн Хуросоны районд амьдарч байсан ахмад дайчин Мирзо Гафуров 100 насандаа таалал төгссөн байна. 




Б.Адъяахүү