Тавдугаар сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, саяхны мейн нэгний амралтын үеэр Хятад даяар бүс нутаг дамжин аялсан жуулчид давхацсан тоогоор 1.5 тэрбумыг давж, өдөрт дунджаар 300 сая гаруй хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4%-иар өссөн үзүүлэлт юм. Зочид буудлын бөөний захиалгын орлого өмнөх оны мөн үеийнхээс 86%-иар өсч, кино тасалбарын орлого 750 сая юанийг давсан байна. Үүнээс Хятадын хилээр нэвтэрсэн жуулчид ч огцом нэмэгдлээ. Эдгээр нь Хятадын эдийн засгийн эрч хүчийг харууллаа хэмээн зарим шинжээчид үнэлж байна. Хэвлэлийн төлөөлөгч энэ талаар хэрхэн тайлбарлах вэ гэж нэгэн сэтгүүлч асуув.
Үүнтэй холбоотойгоор Линь Жянь хэлэхдээ, эдгээр нь Хятадын эдийн засгийн уян хатан байдал болон зах зээлийн асар их нөөцийг харуулсан. Мөн Хятад улс гадаадад өндөр түвшинд нээлттэй байлгаж, хүмүүсийн нааш цааш зорчиход бодлогын талын дэмжлэг үзүүлж буйн бодитой илрэл юм. Эдгээр нь мөн дэлхийн эдийн засагт илүү их эрч хүч, эерэг хүлээлтийг бий болгох нь дамжиггүй гэжээ.
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0