sonin.mn

5-р сарын 8-нд зохион байгуулагдсан БНХАУ-ОХУ-ын 10 дахь үзэсгэлэн яармагийн тусгай хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын Худалдааны яамны холбогдох албан тушаалтан мэдээлэл хийхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа олон улсын төвөгтэй нөхцөл байдлыг даван туулж, хүчтэй тэсвэр чадвар, идэвхтэй үйл ажиллагаагаа харуулж байгаа гэв.


Хятадын Худалдааны яамны Европ-Азийн газрын дэд захирал Ма Чи хэлэхдээ, хоёр талын худалдааны үндсэн суурь тогтвортой, бат бөх байна. 2025 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 227.9 тэрбум ам.долларт хүрч, гурван жил дараалан 200 тэрбум ам.долларын босгыг давсан гэжээ.


Мөн Ма Чи БНХАУ 16 жил дараалан ОХУ-ын хамгийн том худалдааны түнш хэвээр байгааг тэмдэглэсэн байна. Энэ оны эхний улирлын байдлаар хоёр талын худалдааны нийт хэмжээ 61.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар өсчээ.Цахилгаан техник, өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувь хоёр талын худалдаанд тасралтгүй нэмэгдэж, экспортын гол бүтээгдэхүүн болж байгаа гэнэ.


Г.Бямба