sonin.mn

5-р сарын 8-ны өдөр БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн ажлын албаны дарга Ван И, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Эммануэль Бонн нар Бээжин хотноо хэлэлцээ хийв.


Ван И хэлэхдээ, дэлхий ертөнц тогтворгүй, олон сорилттой тулгарч буй энэ үед НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, бие даасан томоохон гүрнүүдийн хувьд Хятад, Франц хоёр стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, дэлхий нийтийн сорилтуудыг хамтдаа даван туулах шаардлагатай гэсэн байна. Тэрээр мөн Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа аливаа саад бэрхшээлийг даван туулж, эрүүл, тогтвортой хөгжихөд хоёр тал хамтран хүчин чармайлт гаргах ёстойг тэмдэглэжээ.






Эммануэль Бонн хэлэхдээ, Францын тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, дэлхий нийтийн хямралыг шийдвэрлэх бүтээлч гарцуудыг хамтдаа эрэлхийлэхийг хүсэж байна гэжээ.


Тэрээр өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Европын Холбоо болон Хятад хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хадгалах нь туйлын чухал болохыг онцлоод, Европын Холбоонд Хятад улс хэрэгцээтэй байгааг тэмдэглэв.


Мөн Францын тал Европын Холбоо, Хятад хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Г.Бямба