Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 5-р сарын 11-нд гаргасан мэдээллээс харахад, 4-р сард Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ болон экспортын хэмжээ бүгд тогтвортой өсжээ.
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 4-р сард шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 1 сая 320 мянгад хүрсэн бол борлуулалт 1 сая 344 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс тусбүр 5.5 болон 9.7 хувиар өссөн байна.
Мөн шинэ эрчим хүчний автомашины шинэ машины борлуулалт нийт автомашины шинэ машины борлуулалтын 53.2 хувьд хүрчээ. Экспортын хувьд, 4-р сард шинэ эрчим хүчний автомашины экспорт 430 мянган ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 дахин өссөн байна. Үүгээр зогсохгүй, энэ оны эхний дөрвөн сард, Хятадын шинэ эрчим хүчний автомашины экспорт нийт 1сая 384 мянган ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 дахинаар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны холбогдох албаны хүн хэлэхдээ, он гарснаас хойш Хятадын эдийн засаг эрчимтэй сэргэж, гол үзүүлэлтүүд хүлээлтээс давсан. Мөн Хятадын автомашины үйлдвэрлэл цахилгаанжуулалт, ухаалаг технологи болон салбар хоорондын нэгдэл чиглэл руу түргэн шилжилт хийсэн гэлээ.
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл0