5-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын тал мэдэгдлээ. Энэ айлчлалын тодорхой зохицуулалт болон Хятадын талын тавьж буй хүлээлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү гэж ХТРТ-ийн сурвалжлагч асуув.
Гүө Жякүнь хэлэхдээ: Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар ерөнхийлөгч Д.Трамп тун удахгүй Хятад улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нарын өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараах бас нэг удаагийн нүүр тулсан уулзалт бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч есөн жил алгассаны дараа Хятад улсад дахин хийх гэж буй айлчлал юм. Дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Д.Трамптай Хятад, Америкийн харилцаа, түүнчлэн дэлхийн энх тайван болон хөгжлийн том чухал асуудлаар гүнзгий санал солилцох болно. Төрийн тэргүүн нарын дипломат харилцаа нь Хятад, Америкийн харилцаанд орлуулшгүй стратегийн удирдан чиглүүлэгч үүрэг гүйцэтгэдэг. АНУ-тай хамтаар эрх тэгш, харилцан хүндэтгэх, харилцан үр өгөөж хүртээх үзэл санааг баримтлан, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнөө хянаж, өөрчлөлт ихтэй эмх замбараагүй дэлхий ертөнцөд илүү олон тогтвортой байдал, тодорхой байдлыг бий болгоход Хятадын тал бэлэн байна гэв.
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл0