Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагаа нь мөргөлдөөнийг хязгаарлах, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалах гол тулгуур болсон гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэн. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 11-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятад, Орос улс нь шинэ эриний стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншүүд юм гэж мэдэгдэв.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч В.Путин нарын стратегийн манлайлал дор Хятад, Оросын харилцаа өндөр түвшинд хөгжиж, дэлхий нийтэд бат бөх тогтвортой байдлыг бий болгож байна. Энэ жил Хятад, Оросын харилцаа шинэ түүхэн боломжуудыг нээж байна. Хятад улс Оростой хамтран байнгын сайн хөршийн харилцаа, стратегийн иж бүрэн хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл баримтлалыг баримталж, олон салбарын хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлж, илүү тэгш шударга дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл0