sonin.mn

5-р сарын 13-нд БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён Сөүлийн Ерөнхийлөгчийн ордонд БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Хэ Лифэнтэй уулзав.


Хэ Лифэн дарга Ши Жиньпиний мэндчилгээг И Жэ Мёнд дамжуулж, өнгөрсөн оны сүүлчээс хойш дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч И Жэ Мён нар богино хугацаанд харилцан айлчилж, Хятад, БНСУ-ын харилцааг сайжруулж, хөгжүүлэх шинэ үе шатыг эхлүүлсэн гэж мэдэгдэв. Тэрээр мөн Хятад улс хоёр улсын тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг хамгаалж хөгжүүлэхийн тулд БНСУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.


И Жэ Мён дарга Ши Жиньпинд мэндчилгээ илгээхийг Хэ Лифэнгээс хүсэв. Тэрээр сүүлийн үед БНСУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг олон салбарт солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Хоёр тал харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.