СӨҮЛ, 2026 оны тавдугаар сарын 18 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ням гарагт утсаар ярьж, Д.Трампын БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцсэн тухай Хөх ордноос мэдээлжээ.
Тус ордноос мэдээлснээр, Д.Трамп БНХАУ-ын удирдагчтай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар танилцуулсныхаа дараа хоёр удирдагч Солонгосын хойгийн энх тайван болон өнгөрсөн онд байгуулсан хоёр талын хамтарсан баримт бичгийг (худалдааны хэлэлцээр) саадгүй хэрэгжүүлэх асуудлаар илэн далангүй, нухацтай санал солилцсон байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгчид БНХАУ-д хийсэн айлчлал нь амжилттай болсонд баяр хүргээд, Америк-Хятадын харилцаа тогтвортой байх нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэжээ. Хоёр улсын удирдагчид хамтарсан баримт бичгийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд уг баримт бичиг нь хоёр орны холбоотны харилцааг өндөр түвшинд хүргэсэн түүхэн хэлэлцээр болсныг онцлон тэмдэглэсэн байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
Dear The people: America has the goal.America is changing. Trump is the start up.The rotten establishment robbed and looted the people's health and education;money and resources. Crooked politicians are nasty. Sincerely Iron Leader the Great