sonin.mn

СОФИ, 2026 оны тавдугаар сарын 18 /BTA/. Болгарын Ерөнхийлөгч Илиана Йотова, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар ням гарагт Баку хотноо уулзаж, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замуудыг хэлэлцжээ.


Болгарын тал Азербайжанаас Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээг Грек-Болгарын хийн холбогч шугамаар дамжуулан нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа И.Йотова илэрхийлсэн байна.


Талууд мөн Азербайжан, Гүрж, Турк, Болгар улсуудын нутгаар ногоон эрчим хүч дамжуулах хоёр дахь коридор байгуулах боломжийн талаар хэлэлцсэн гэж Болгарын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев дөрөвдүгээр сарын 19-нд болсон парламентын сонгуулийн дараа Болгарын улс төрийн байдал тогтворжиж, байнгын засгийн газартай болсонд баяр хүргэлээ.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг