sonin.mn

Тавдугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар БНХАУ, ОХУ-ын 10 дахь удаагийн экспод баярын захидал илгээжээ.




Ши Жиньпин баярын захидалдаа, энэ жил Хятад-Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, “Хятад-Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ” -нд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байгаа. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад-Оросын олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн, илүү бодитой болж, баялаг үр дүнд хүрч байна гэсэн байна.


Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, хоёр орны бүх салбар энэхүү экспогийн боломжийг ашиглан, Хятад, Оросын хөрш зэргэлдээ болон харилцан нөхөх давуу талд суурилан, хоёр орны шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.


В.Путин баярын захидалдаа, Орос, Хятадын экспо нь хоёр орны хамгийн том үзэсгэлэнгийн арга хэмжээ болж хөгжсөн бөгөөд хоёр талын шууд, гүнзгий яриа хэлэлцээ хийх тавцанг бүрдүүлж байгааг дурджээ. Энэ жилийн экспо эерэг үр дүнд хүрч, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй буйгаа тэрээр онцлов.


"Итгэлцэл, хамтын ажиллагаа, хамт хожих" сэдэвт Хятад-Оросын 10 дахь удаагийн экспо мөн өдөр Хармөрөн буюу Хэйлүнжян мужийн Харбинь хотод нээгдсэн байна.


Г.Бямба