Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ЭСЯ-ны хүндэтгэлийн танхимд өдрийн зоог барив.
Зоогийн үеэр талууд Монгол, Оросын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Түүнчлэн 2026 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдах Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцав.
Талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан, идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг дахин нотлов. Мөн ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлал, хамтарсан арга хэмжээ, түүнчлэн энэ онд тохиож буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев тус ЭСЯ-ны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулав.

Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл1
Дайнаа зогсоо