sonin.mn

5-р сарын 18-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь энэ үеэр: "Д.Трамп эх орондоо буцах үеэр Японы Ерөнхий сайд Такайчи Санаэ түүнтэй утсаар ярилцаж, холбоотны чухал ач холбогдлыг дахин давтан ярилцав. Хятад, АНУ-ын харилцаа холбоо, түүний дотор Японд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаарх холбогдох мэдээллийг Японы тал цуглуулж, зохих арга хэмжээ авахаар байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа


" Ерөнхийлөгч Д.Трампын Хятадад хийсэн айлчлалын үеэр хоёр төрийн тэргүүн хамтдаа анхаарал хандуулж буй бүс нутгийн асуудлаар гүнзгий санал солилцсон.


80 гаруй жилийн өмнө Хятад, АНУ зэрэг холбоотнууд Японы милитаризм болон фашист хүчнүүдийг ялахын тулд мөр зэрэгцэн хамтдаа тулалдаж, Дэлхийн 2-р дайны дараах олон улсын дэг журмыг тогтоож, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжлийн үндэс суурийг тавьсан юм. Одоогийн байдлаар Японы баруун жигүүрийн хүчнүүд энэхүү дэг журмыг эсэргүүцэж, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайвны тулгуур чулууг ганхуулахыг оролдож байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр сонор сэрэмжийг төрүүлж байна.


Японы хийх ёстой хамгийн чухал зүйл бол даруй Тайваний талаарх алдаатай байр сууриа өөрчилж, "дахин цэрэгжүүлэлт"-ийн алхамаа зогсоож, сайн хөрш, найрамдалт харилцаа, энх тайван хөгжлийн зөв замдаа эргэн орж, Азийн хөршүүд болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг бодит үйлдлээр олж авах явдал юм" гэжээ.


Г.Бямба