2026 оны Ази–Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн Худалдааны сайд нарын уулзалт 5 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд Хятадын Жянсү Сүжөү хотод зохион байгуулагдана. Өнөөдрөөс эхлэн хэд хэдэн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зэрэг дагалдах арга хэмжээнүүд эхэлж буй аж.
Энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн 21 гишүүн эдийн засаг болон олон улсын байгууллагуудын нийт 700 орчим төлөөлөгч оролцох аж. Худалдааны сайд нарын энэ уулзалтад ямар чухал асуудлууд хөндөгдөх талаар мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Гадаад эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Худалдаа, хөрөнгө оруулалтын судалгааны хэлтсийн дэд захирал Юань Чянь хэлэхдээ, АПЕК нь Ази–Номхон далайн бүс нутгийн хамгийн өндөр түвшинтэй, хамгийн өргөн хүрээтэй, хамгийн нөлөө бүхий эдийн засгийн хамтын ажиллагааны механизм юм." гэв.
Мөн Ази–Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах алсын хараа дэвшүүлсний 20 жилийн ойтой давхцаж буй энэ удаагийн 2026 оны Сүжөүгийн АПЕК-ийн Худалдааны сайд нарын уулзалт нь олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг тогтворжуулах, дэлхийн нээлттэй хөгжлийг чиглүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэх бөгөөд худалдааны хамгаалалтыг нэмэгдүүлэх хандлагыг сөрөх ач холбогдолтой гэж онцоллоо.
Одоогийн байдлаар шинэ үеийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт хурдацтай явагдаж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт нь дижитал болон ногоон хөгжил зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаанд голлон анхаарч, дэлхийн технологийн инновацийн чиг хандлагад нийцэх, эдийн засгийн өсөлтийн дарамтыг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ орон зайг нээх зорилготой байна.
АПЕК-ийн Худалдааны сайд нарын уулзалтын хэлэлцэх асуудлуудад дижитал эдийн засаг, цахим тээврийн баримт бичиг, ногоон нийлүүлэлтийн сүлжээ зэрэг нэр томьёо онцгойлон дурьдагдаж буй ажээ.
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл0