sonin.mn

Тавдугаар сарын 18-нд хотноо Бээжинд 2026 оны Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд болов.


БНХАУ-ын дэд дарга Хань Жэн уг ёслолд оролцож, хэлэхдээ, одоогийн олон улсын нөхцөл байдал өөрчлөлт ихтэй, тогтворгүй зэрэг нарийн төвөгтэй байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг, худалдааны дэг журам ноцтой цочролд орсон. Бид итгэл үнэмшилдээ бат зогсож, урагшлахын тулд хамтран ажиллаж, шинэ боломжуудыг үр дүнтэй ашиглан, шинэ сорилтуудыг даван туулж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд суурилан хамтаар хөгжих ёстой гэжээ. 


Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний уулзалтыг Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулж байгаа бөгөөд таван удаа дараалан хуралдаж байна. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь "Урагш тэмүүлэн ирээдүйтэй холбогдъё" уриан дор болж байгаа бөгөөд гадаадын засгийн газрын байгууллага, олон улсын байгууллага, эдийн засгийн байгууллага, гадаадын худалдааны нийгэмлэгүүд болон бизнесийн холбоо, дэлхийн худалдааг дэмжих агентлагууд, мөн Хятад болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн 800 гаруй төлөөлөл оролцжээ.


Г.Бямба