sonin.mn

БЕРЛИН, 2026 оны тавдугаар сарын 19 /BTA/. Болгарын Ерөнхий сайд Румен Радев даваа гарагт Берлин хотноо хүрэлцэн ирж, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцтэй хэлэлцээ хийв.


Уг айлчлал нь хоёр орны стратегийн болон найрамдалт харилцааг бататгах, хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа, ялангуяа Европын Холбоо болон НАТО-гийн хүрээнд ХБНГУ-тай түншлэлээ бэхжүүлэх Болгар улсын эрмэлзлийг харуулж буйг тус улсын Сайд нарын танхимаас гаргасан мэдэгдэлд дурджээ.


Ерөнхий сайд Р.Радев “Миний хувьд хамгийн чухал зүйл бол Болгар улс Германы хувьд алс хязгаар нутаг бус харин Зүүн Өмнөд Европ дахь аж үйлдвэр, логистикийн чухал түнш гэдэгт оршино” хэмээн мэдэгдсэн байна. ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц Ерөнхий сайд Румен Радевыг албан тушаалдаа орсноос хойш анхны гадаад айлчлалаа хийж буйд нь баяр хүргэж, Болгар, Германы харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг