5-р сарын 18-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Сейшел улсын гадаад харилцааны сайд Барри Фор нар Бээжин хотноо хэлэлцээ хийв.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "энэ жил Хятад, Сейшел хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр улс үндсэн ашиг сонирхлын асуудлаар харилцан тууштай дэмжиж ирсэн бөгөөд Хятад, Сейшелийн харилцаа олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулсаар ирсэн гэжээ.
Тэрээр Сейшелийн тал “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж, “Тайваний тусгаар тогтнол”-ыг дэмжигч салан тусгаарлагч Лай Чиндэгийн дамжин өнгөрөх нислэгийн зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсныг Хятадын тал өндрөөр үнэлж байгааг мэдэгдсэн байна.
Ван И мөн Хятад улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг шинэ гараа болгон, дижитал эдийн засаг, далайн эдийн засаг, ногоон эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Сейшелийн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байгааг илэрхийллээ.
Түүнчлэн Хятадын тал Сейшелийн үндэсний бүрэн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
Барри Фор хэлэхдээ, Сейшел, Хятад бол жинхэнэ найзууд бөгөөд Сейшелийн тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримтална гэдгийг онцоллоо.
Тэрээр мөн Хятад улс Сейшелийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн дөрвөн том санаачилгыг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
Мөн цаашид цэнхэр эдийн засаг, аялал жуулчлал, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, олон талт үзлийг хамтран хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямба
Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл0