5-р сарын 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Сэтгүүлч асуухдаа: Саяхан Хятад, Оросын Найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны Боловсролын зөвлөлүүд хоёр улсын 18-35 насны залуучуудын дунд "Хятад, Оросын залуучуудын нөхөрлөл хийгээд соёлын солилцоо сэдвээр судалгаа” явуулсан байна. Мөн саяхан Хятадын Ардын Их Сургуулийн Дэлхийн олон нийтийн санал бодлын судалгааны төвөөс судалгааны тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Хятад, Оросын залуучуудын 80 гаруй хувь нь Хятад, Оросын харилцаа найрсаг гэдэгт итгэдэг гэж мэдэгджээ. Хятад улс үүнийг хэрхэн үнэлж байна вэ гэжээ.
Гүө Жякүнь хэлэхдээ, бид холбогдох мэдээллийг анзаарсан. Энэхүү судалгааны үр дүн нь хоёр орны олон нийтийн найрсаг санал бодлыг, ялангуяа залуу үеийнхний харилцааг цаашид бэхжүүлэх эерэг хүслийг тусгаж байгаа бөгөөд Хятад, Оросын харилцааны өндөр түвшинг харуулж байна гэжээ.
Гүө Жякүнь хэлэхдээ, Оросын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Хятадад төрийн айлчлалаа эхлүүлнэ. Дарга Ши Жиньпин болон Ерөнхийлөгч В.Путин нарын стратегийн удирдлага дор Хятад, Оросын өнө мөнхийн нөхөрлөл ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэж, хоёр орны залуучууд гар гараасаа барин залуу насны хүч чадлаа нэгтгэж, шинэ эриний Хятад, Оросын бүх талын стратегийн зохицуулалтын түншлэлд эрч хүч нэмнэ гэдэгт бид итгэж байна гэжээ.
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл0