ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 5-р сарын 20-нд ОХУ БНХАУ-ын иргэдэд зориулсан визгүй зорчих бодлогыг сунгана гэж мэдэгджээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путины өнгөрсөн оны 12-р сарын 1-нд гарын үсэг зурсан зарлигийн дагуу, тухайн өдрөөс 2026 оны есдүгээр сарын 14 хүртэл (энэ өдрийг багтаагаад), БНХАУ-ын энгийн паспорттой иргэд хамаатан садандаа зочлох эсвэл бизнес эрхлэх, аялал жуулчлал, шинжлэх ухаан, соёл, нийгэм-улс төр, эдийн засаг, спортын арга хэмжээнд оролцох, Оросын Холбооны Улсын нутгаар дамжин өнгөрөх зорилгоор Оросын Холбооны Улсад визгүй нэвтрэх эрхтэй бөгөөд 30 хоногоос хэтрэхгүй хугацаагаар ОХУ-д байх боломжтой гэнэ.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл4
П хуйло ахын 2 хүүхэд хятад хэлээр ус цас гэсэн шүү
Орос тосгоныхон хятадуудыг сургууль барьж өгөөч, бид хүүхдүүддээ хятад хэл заана гэж уриалга гаргасан байна лээ
Оросуудын төрсөн ах нь хятадууд болсон. Тэгэхээр орос ах гэж ярьдаг манай ояа нарын том төрсөн ах нь хятад хүн болж таарлаа. Амжилт
Песков ийм юм яриагүй. Харин Хятадын тал 27 оны 12-р сарын 31 хүртэл визээ сунгасан