СОФИ, 2026 оны тавдугаар сарын 21 /BTA/. Болгарын найруулагч Катя Петровагийн найруулсан "Цахлай ба муурнуудын бүлэглэлийн түүх" жүжиг Японы Засгийн газрын Хүүхэд, гэр бүлийн хэрэг эрхлэх газраас олгодог тайзны урлагийн төрлийн "Хүүхдийн сайн сайхныг дэмжих соёлын санал болгох бүтээл" шагналыг хүртсэн тухай Софи хотын Хүүхэлдэйн театр мэдээлжээ.
Софи хотын Хүүхэлдэйн театр болон Токио хотын "ПУК" хүүхэлдэйн театрын хамтарсан энэхүү төслийг "Соёл, хүний нөөцийн солилцоо" төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.
"Энэ бол Болгар, Японы хамтарсан багийн хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бас нэгэн үйл явдал болсны сацуу хоёр театрын олон жилийн түншлэлийг цаашид бэхжүүлэх суурь болж байна" хэмээн Болгарын уран бүтээлчдийн баг онцолжээ. Тус хоёр театрын хамтын ажиллагаа нь уран бүтээлийн солилцоог баяжуулж, мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хүүхэлдэйн театрын урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа ажээ. Жүжгийн амьд хөгжмийг жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан Стоян Роянов Я-Я тоглосон бөгөөд дүрүүдэд Мариета Петрова, Иван Райков, Тэцүя Одачи, Рицүко Ишида, Миса Обара, Тацүо Сато нар тоглосон байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл0