sonin.mn

5-р сарын 21-нд Хятадын Баруун бүсийн олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 8 дахь удаагийн яармаг Чүнчин хотод нээлтээ хийлээ.


Энэ удаагийн яармаг “Шинэ Баруун бүс, шинэ үйлдвэрлэл, шинэ үйлчилгээ” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Их Британи улс хүндэт зочин орноор оролцож, Сычуань муж байнгын хүндэт зочин мужаар, БНСУ-ын Гёнги муж хүндэт зочин хотоор оролцож байгаа юм. Үүнд 50 улс, бүс нутгийн 1400 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд уг яармаг 5-р сарын 24 хүртэл үргэлжлэх болно.


Шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг хөгжүүлж, өндөр чанартай хөгжлийг дэмжихэд анхаарлаа хандуулсан уг яармаг нь нэгдсэн дүр төрх, үйлдвэрлэлийн үйлчилгээ, аж үйлдвэрийн уялдаа хөгжил, олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн үзэсгэлэнгийн бүсээс бүрджээ. Үзэсгэлэнгийн нийт талбай 150 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрчээ.


Энэ үеэр нээлтийн ажиллагаа, сэдэвчилсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт, хэрэглээг дэмжих зэрэг 40 орчим арга хэмжээ зохион байгуулагдана.


Баруун бүсийн гадаад нээлттэй бодлогын чухал цонх болсон өмнөх долоон удаагийн яармаг нь нийт 1400 гаруй төсөлд гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2 их наяд юанийг давсан үр дүнд хүрчээ. Баруун бүсээс эхлэлтэй энэхүү эдийн засаг, худалдааны томоохон арга хэмжээ нь Хятадын бүс нутгийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны хүрээг улам тэлж, дорно ба өрнийг холбосон дэлхийн хэмжээний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны платформ болж байна.


Г.Бямба