Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын ерөнхий газраас тавдугаар сарын 21-нд мэдээлснээр, энэ оны дөрөвдүгээр сард Хятадын аж ахуйн нэгжийн итгэлийн индекс 162.41 нэгжид хүрч, гуравдугаар сараас 0.15 нэгжээр өссөн байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн итгэлийн түвшин тогтвортой өсөх хандлагаа хадгалжээ.
Дөрөвдүгээр сарын байдлаар итгэлийн индексээр тэргүүлсэн эхний таван салбар нь банк санхүү, цахилгаан эрчим хүч, дулаан, хий болон ус үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн салбар, боловсрол, үйлдвэрлэл, мөн усны аж ахуй, байгаль орчин болон нийтийн үйлчилгээний удирдлагын салбар байжээ.
Өнгөрсөн сартай харьцуулахад мэдээлэл дамжуулалт, программ хангамж болон мэдээллийн технологийн үйлчилгээ, банк санхүү, эрүүл мэнд болон нийгмийн үйлчилгээний салбарын индексийн өсөлт илүү тодорхой гарсан байна.
Эдгээр салбарын үзүүлэлт гурван сар дараалан өсөлттэй гарч, аж ахуйн нэгжүүдийн итгэлийн хөгжил тогтвортой сайжирч байгааг харуулжээ.
Даваа - 05 сарын 25,
2026
Сэтгэгдэл0