sonin.mn

Торгоны замын олон улсын 10 дахь үзэсгэлэн болон Хятадын зүүн, баруун бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт 5-р сарын 21-ний өдөр Шааньши мужийн Ши-ань хотод нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэн “Торгоны замын шинэ боломж — Нээлттэй хамтын ажиллагааны шинэ хуудас” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.




Үзэсгэлэнгийн хүрээнд Торгоны замын онцлох бүтээгдэхүүн, муж хоорондын хамтын ажиллагаа, агаарын болон нам өндөрлөгийн эдийн засаг, автомашин үйлдвэрлэл зэрэг нийт зургаан үзэсгэлэнгийн бүс байгуулжээ. Нийт үзэсгэлэнгийн талбай 72 мянган ам метр бөгөөд энэ жилийн гол зочин мужуудаар Жянсү болон Юньнань сонгогдсон байна.

Таван өдрийн хугацаанд гадаадын чанартай бараа бүтээгдэхүүний хамтын ажиллагаа, солилцооны арга хэмжээ, Хятад-Европын ачааны галт тэрэгний эдийн засгийн бүсийн дэлхийн хамтын ажиллагааны уулзалт, дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны уулзалт зэрэг 10 гаруй чухал арга хэмжээ зохион байгуулагдах юм.




Энэ нь Торгоны замын үзэсгэлэнгийн өндөр түвшний нээлттэй индэр болох үүргийг улам бүр нэмэгдүүлж, Төв Ази, Баруун Ази, Өмнөд Азиийн орнууд болон Хятадын муж хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны солилцоог гүнзгийрүүлэхэд чиглэж байна.

Мөн эл өдөр Хятад-Узбекистаны орон нутгийн хамтын ажиллагааны III форумын нээлтийн ажиллагаа Торгоны замын 10 дахь удаагийн үзэсгэлэнтэй зэрэгцэн зохион байгуулагджээ.