sonin.mn

Тавдугаар сарын 25-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн хамт тус улсад төрийн айлчлал хийж буй Сербийн тэргүүн хатагтай Тамара Вучич нар Бээжингийн бүжгийн дээд сургуультай танилцжээ.


Хоёр улсын тэргүүн хатагтай нар тус сургуулийн музейгээр зочилж, Хятадын бүжгийн урлагийн хөгжлийн түүхтэй танилцсан байна. Мөн сургалтын бүсэд очиж, хятад бүжиг, балет зэрэг бүжгийн хичээлийн явцыг сонирхон үзэж, дараа нь оюутнуудын тайзны дадлагын тоглолтыг хамтдаа үзжээ.


Пэн Лиюань хэлэхдээ, хоёр орны уран бүтээлчид солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, илүү олон шилдэг бүтээл туурвина гэдэгт найдаж байна гэсэн байна.


Тамара Вучич Пэн Лиюаньд талархал илэрхийлээд, Серби, Хятадын соёл урлаг зэрэг салбарын солилцоог идэвхтэй ахиулж, хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлэх талаар хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.


Г.Бямба