sonin.mn

5-р сарын 27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв. Өчигдөр Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өндөр түвшний хурлыг даргалсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон 100 гаруй орны төлөөлөгчид оролцсон. Хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу? гэсэн сэтгүүлчийн асуултад

Мао Нин хариулахдаа энэ сард Аюулгүйн зөвлөлийн ээлжит дарга орны хувьд Хятад улс “НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримталж, НҮБ-ыг гол цөм болгосон олон улсын тогтолцоог бэхжүүлэх” сэдвийн дор энэхүү өндөр түвшний хурлыг санаачилсан юм. Энэ жил БНХАУ НҮБ-д хууль ёсны суудлаа сэргээсний 55 жилийн ой тохиож байна. Хятад улс шударга ёсыг баримталж, зөв замыг баримталж, олон талт байдлын далбаан дор бүх улс орнуудтай эв нэгдлийг бэхжүүлж, илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын системийг бий болгохыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах зорилгын төлөө хамтран ажиллах болно гэжээ.