sonin.mn

 “Эрдэнэс Монгол” ХХК-иас стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан.


 Тус сонгон шалгаруулалтын үр дүн үндэслэн оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан Б.Тэлмүүнийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд тэрээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.