6-р сарын 2-нд Ираны албаны мэдээллээр нийслэл Тегераны хотын захиргааны албан тушаалтнууд Дээд удирдагч агсан Али Хаменеигийн оршуулгын ёслолыг Тегеран, Кум, Машхад гурван хотод зохион байгуулахаар тохиролцсон гэж мэдэгдэв.
Тегеран хотын захиргааны албан тушаалтнуудын мэдэгдсэнээр, холбогдох байгууллагууд одоогоор нийслэлд болох оршуулгын ёслолыг зохион байгуулж байгаа бөгөөд 15-20 сая хүн оролцох магадлалтай. Хаменеигийн эцсийн хүсэл болон түүний гэр бүлийнхний зөвлөмжийн дагуу түүний цогцсыг Машхад дахь Имам Резагийн ариун бунханд оршуулна. Оршуулгын ёслол бүхэлдээ гурван өдөр үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
Г.Бямба
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл2
Дэлхийн бүх хүн ард, улс орон адилхан хөгжингүй, жаргалтай сайхан амьдрана гэж байхгүй. Зарим нь жаргаж байхад нөгөө зарим нь зовж бйана, зарим нь гэгээрсэн байхад нөгөө зарим нь мунхагийн харанхуйд байна. Иран, Афган гээд лалын ертөнцийн хувь заяа тийм л байна. Мухамед бурханаас нь олгосон заяа тавилан нь тэр биз дээ. Эмэгтэй хүн хүн биш. Ямарч эрх чөлөө, тэгш эрх байхгүй. Найр наадам баяр ёслолд дандаа эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа хийнэ. Европод нэг монгол хурим боллоо. Олон орны найз нөхдөө урьлаа. Араб эмэгтэйчүүд ордоггүй ээ, бид болох юм уу? гээд. Тэгж тэгж бөөндөө сууцгаалаа. Бүжигт урьсан чинь босдоггүй ээ. Сүүлдээ эрчүүл нь халчихаад монгол хүүхнүүдэд хандраад: Би эхнэрээ хүргэж өгчихөөд эргээд ирье гээд байж билээ.
За битгий шаа,эмэгтэй хүн эрх чөлөөгүй ч гэх шиг,эрх чөлөөтэй боллоо гээд чухам юу нь сайн сайхан болоод байгаам,бүгд ал цээжээ гаргаад,дайралдсан эр болгонтой шаалцаад явах нь,эмсүүд хоорондоо "гэр бүл" болж солиорох нь эрх чөлөө юмуу,эр нөхрөө хүндлэхгүй, эхнэр хүний үүргээ биелүүлэхгүй,хэрэлдэж,зодолдож байгаа өнөө үеийн монгол эмэгтэйчүүдийгээ нэг харчих,эр нөхрөө та гэж хүндэтгэж,цайныхаа дээжийг барьдаг өөрийн зан заншлаас нь хөндийрүүлж ертөнцийн хог болголоо, муслимууд нь өөрсдийн заншлаараа,бид ч гэсэн өөрсдийн заншлаараа амьдармаар бна новш минь,хол очиж хуц???