НҮБ, 2026 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Бүгд Найрамдах Киргиз Улс түүхэндээ анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болсон санал хураалтад тус улс Аюулгүйн Зөвлөлийн суудлын төлөө Филиппинтэй өрсөлдсөн байна.
Дөрвөн үе шаттай явагдсан санал хураалтын дүнд Киргиз улс Ерөнхий Ассамблейн гишүүн орнуудын гуравны хоёроос дээш хувийн саналыг авч чаджээ. Хамгийн сүүлийн шатны санал хураалтаар тус улсын төлөө 142 улс санал өгсөн байна.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Австри, Зимбабве, Португал, Тринидад ба Тобаго улсууд мөн Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллана. Эдгээр улс нь 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрөр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох Грек, Дани, Пакистан, Панама болон Сомали улсуудын халааг авах юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
Азийн хамгийн ядуу улсын нэг Киргиз болохоор хэцүү ажлын ард гарч мэднэ. Америкийн тарьсан гайгаас болж иран, украйны дайныг таслан зогсоох үүрэг хүлээж ажиллахыг хүсье.