Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Т.Отгонболд, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж мөн Нийслэлийн Засаг Даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол оруулах тухай тогтоолын төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэж байна. Нийслэлийн төсвийн тодотголоор орлогоо 38 тэрбум 430 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсвийн тодотголыг өргөн барьжээ. Зөвлөл хурлаар Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.








Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл1
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага ганц удаа 75 гишуунтэй хуралдаж тэр бумаас дээш ортэй аж ахуйн нэгжуудэд татварын оршоол узуулэх хууль 100% дэмжиж баталж байлаа ??????????