sonin.mn

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд хэмжээний форум” зохион байгуулагдаж буйтай холбогдуулан CGTN суваг Хятадын Ардын их сургуультай хамтран дэлхийн 43 улсын 12 мянган иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд, олон улсын оролцогчид Хятадын хүний эрхийн салбар дахь ололт амжилтыг эерэгээр үнэлж, хүний эрхийг хэрэгжүүлэх үйл явцыг төрийн засаглалын тогтолцоо, засаглах чадавхтай нягт уялдуулсан гэж үзсэн байна. Түүнчлэн Хятад улс цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, үндэсний онцлогтоо тохирсон хүний эрхийн хөгжлийн замыг бий болгосон нь бусад оронд туршлага болохуйц гэж үнэлжээ.


Хүний эрх гэдэг нь хийсвэр уриа лоозон бус, харин хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа бодитоор мэдэрч, эдэлж, үнэлж болох эрхийн бодит байдал юм. Хятад улс хүнээр төв болгосон засаглалын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн засаглалын үр нөлөө нь хүний эрхийн хөгжлийн түвшнийг илтгэх чухал үзүүлэлт болж байна. Судалгаанд оролцогчид энэ талаар өндөр үнэлгээ өгчээ.

Дэд бүтэц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хүн тутамд ногдох орлого, амьдрах орчин, нийтийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, экологийн засаглал гэсэн найман чиглэлд сэтгэл ханамжийн түвшин бүгд 60 хувиас давсан байна. Үүнээс дэд бүтэц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, орлогын түвшин эхний дөрөвт бичигдэж, сэтгэл ханамжийн үзүүлэлт нь бүгд 70 хувиас дээш гарчээ.


Насны бүлгээр нь авч үзвэл, 45-аас доош насны оролцогчдын дунд Хятадын засгийн газрын дэд бүтэц болон боловсролын салбарын засаглалд өгсөн үнэлгээ 80 хувиас давсан байна. Ялангуяа 18–24 насны оролцогчдын сэтгэл ханамж хамгийн өндөр байсан бөгөөд дэд бүтцийн салбарт 83.6 хувь, боловсролын салбарт 85.9 хувьд хүрчээ.


Хятадын хүний эрхийн засаглалын туршлага нь зөвхөн өөрийн улсын хөгжлийг ахиулаад зогсохгүй, дэлхийн хүний эрхийн засаглалд жишиг болохуйц шийдлүүдийг санал болгож байна. Хятадын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлал, дэлхийн дөрвөн томоохон санаачилга болон “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгийн эерэг дэмжлэгийг хүлээжээ.


Судалгаагаар оролцогчдын 60 гаруй хувь нь Хятадын дэлхийн засаглалд оруулж буй хувь нэмрийг сайшааж, цаашид ч идэвхтэй оролцохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилгын талаарх сэтгэл ханамж 70 хувиас давжээ.


Түүнчлэн дэлхийн оролцогчдын 78.2 хувь нь Хятадын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлалыг сайшаасан байна. “Глобал Өмнөд”-ийн орнуудын оролцогчид энэхүү үзэл баримтлал нь өөрийн улсын хөгжилд тустай гэж үнэлсэн бол хөгжингүй орнуудын оролцогчид уг үзэл баримтлалыг өөрсдийн хөгжлийн үзэл баримтлалтай харилцан нөхөх шинжтэй гэж үзжээ.


Мөн оролцогчдын 71.7 хувь нь “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилга нь дэлхийн засаглалын илүү шударга, тэгш тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг гэж үзсэн байна. Харин 72.9 хувь нь энэхүү санаачилга дэлхийн хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж хариулжээ. “Глобал Өмнөд”-ийн орнуудын оролцогчдын дунд дээрх хоёр үзүүлэлтийн дэмжлэгийн түвшин хоёулаа 80 хувиас давсан байна.