
Эрхэм монголчууд, Монгол Ардын Намын гишүүн, дэмжигч, журмын нөхөд та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 103 жилийн ой болон Эх орончдын өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Эх орончдын өдөр бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, соён гэгээрлийн төлөө амь нас, ариун үйлсээ зориулсан үе үеийн эх орончдын үзэл санаа, үйл хэргийг эгнэгт санаж, энэ цагт эрхэмлэн үргэлжлүүлж, ирээдүй үед залгамжлуулах туйлын чухал өдөр юм.
Монголчууд бид бол Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, хүн төрөлхтөнд “Пакс Монголика” буюу Монголын амар амгаланг тогтоож өгсөн бахархалт түүхийн үргэлжлэл, агуу өвөг дээдсийн үр сад билээ.
Та бид Монгол Монголоо хүчгүйдүүлэн мөхөөж, эзэнт гүрнээ эвдрэлцүүлэн талцуулж, тусгаар тогтнолоо алдаж, харийн дарлалд 200 жил тарчилсан гашуун түүхийн ч үргэлжлэл... Харийн дарлалаас салж, Монголын эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, Богд хаант Монгол Улсыг байгуулж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөө алтан ургийн язгууртнууд, шашны удирдагчид, үндэсний сэхээтнүүд, ард түмэн нэгдэж амь өрсөн тэмцсэн байдаг.
Нийт монголчуудын оюун санаа, итгэл бишрэлийн удирдагч VIII Богд Жавзандамба, Түшээт ван Г.Чагдаржав, Да лам Г.Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж, Сайн ноён хан Т.Намнансүрэн зэрэг олон олон зоригт эх орончдын оройлон удирдсан энэ тэмцлийг Үндэсний эрх чөлөөний хувьсгал хэмээн нэрлэдэг. Их гүрнүүдийн санаархал, монголчуудын дотоод хагарал, эв нэгдэлгүй байдал, үзэл санаа, үнэт зүйлээ ухамсарлаж чадаагүй урвагчдын уршгаар тусгаар тогтнолоо дахин алдахад хүрсэн билээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үзэл санааг С.Данзан, Д.Бодоо, Дамбын Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүт эх орончид үргэлжлүүлж, 1921 онд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг ялалтад хүргэсэн юм. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын эзэнт гүрний гал голомтыг сэргээж, Монгол туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой энэ онд тохионо. Тусгаар тогтнолын төлөөх их үйлсэд 30 мянга гаруй монголчуудын халуун амь эрсэдсэнийг бид мартах учиргүй.
Монголын ард түмэн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд тусгаар тогтнолоо хамгаалж, 1945 оны Бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө эвлэлдэн нэгдэж, олон жилийн мятаршгүй тэмцлийн үр дүнд 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарын цагаар 04:15 цагт төрийнхөө алтан соёмбот далбааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгэрт мандуулж, эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж, даян дэлхийд дахин тунхагласан билээ. Эх орон минь миний төлөө юу хийх вэ гэж битгий асуу, харин би эх орныхоо төлөө юу хийх вэ гэж асуу гэдэг үг бий.
Эцэг өвгөд минь 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо хамгаалсан шиг, энэ цаг үеийн иргэд бид эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртай. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, шинэ 30 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нь та бидний хамтын үүрэг хариуцлага билээ. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Бидний маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэж, хичээн зүтгэцгээе!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл34
Танай нам бол Улс төрийн ууган намын нэрийг зээлж аваад 30 жил болж бгаа дээрэмчид . Бидний аав ээжийн нам 1990 онд үгүй болсон !!
Thanks especially for Pax Mongolika.
Nice Announcement ever heard LATELY.
МАН Монголын 100 мянга гаруй иргэнийг яргалан цаазалж тэрд дундаа Чингисийн алтан ургийнхныг хүйс тэмтэрч дэлхийн аллага хядлага геноцид,аймаглан устгалтын түүхэнд нэрээ бичүүлсэн нам.Одоо намаа тарааж өөрсдөө сайн дураараа зайлцгаах хэрэгтэй.
уг нь 1924 онд үгүй болсон.
ман-ы нэгдүгээр хурал 1921 оны 3р сарын 1ээс 3ны өдрүүдэд бүх монголын хагучин тоголал иар цагаагчин тахиа жилийн цагаан сарын 22 ны эдүр болжэй:
тэр үын цагаандан нар ба үед монголын бүх нутаг нь оросын цагаантан нар ба хитадын дээрэмчидын эзлэлтийн цэрэгиар эзлэгдсэн байсан учир нам хатуу ширүүнээр мөрдөгдэж өбэрийн ажилыггүн нигуцаар ябагулажу байсан ба нигдүгээр их хуралыг шивээ ду хуралдабай.
нэгдүгээр их хуралын үед нам нам өөрийн нэгнэгэн ду150 гишүүнтэй байлуга. гэвч .... үүрүүдийг байгуулж, тэдэн ду үргүлжи ийн ажилыг зохиох бололцоог өгдөггүй байбай
1924 оны 8р сарын их хурлын шидвэрээр энэ хурлаа намын нэгдүгээр хурал гэж батулан үзэбэй
үнэн хэрэг дээрээ нам... үүнээс эрт эхилэгсэн юм. 1920 оны хояадугаар сар д их хүрээ (улаанбаатар) д бологсон намын нууц хуралдаан дээр биеэ даасан хувисгалт хоёр бүлгэм, намын түүхэнд "намын тангараг" гэж нэрлэгдсэн нигэн платформ ийн үндүсүн дээр нууц монгол ардын нам гэж нэрлэбэй. программ, зорилго эрмэлзэл... 1р өдөр 17 хүн, 2р өдөр 19 хүн, 3р өдөр 26 төлөөлөгч хуралдсан....
хурлын тогтоол хуралын бичиг. түмэнд тунхаглан зарлах бичиг. түмэнд тунхаглан зарлах бичиг. 3с 13нд түр засгийн газарыг байгуулах тухай гаргасгсан тогтоол хуралын бичиг. ма зг и бүгд түр захиран шийтгэх газараас бүх монголын түмэн ард ба олан лам ноёдод тунхаглан зарлах бичиг. төв хороо ба цэргийн штабын хамтарсан хуралын тогтоол. 5с20ны тогтоол. 1921 оны 7с 10ны өрдрийн хурлаас ардын түр засгийн газарын жинхэнэ ардын засагын газар
болган явугулах тухай гаргасан тогтоол.
1924 оны 6р сарын 7 ы өдөр "бүгд найрамдах засаг ийг явуулах тухай" гаргасан тогтоол
богд хаан таалал төгсгөсэн учир үүнд одоо арадын эрхэт улусын засагт нийлүүлэн бүгд найрамдах засагийг явуулах тухай хэрэгийг хэлэлцээд бүгд найрамдах ард улсын засагийг явуулбасу зүйтэй болох ба да цундун хэмэх их ерөнхий дарга иг сонгох үгүй улусун дээд эрхийг улусын их хуралын дүрэмийн ёсоор тус хуралд хадгалж хуралын чөлөө цаг ду засагын газар хадгалах ба бүгд найрамдах ард улусын засаг иг явуулах их баярыг 6 сарын шинийн 6 (7р сарын 11 өдөр)-т улусын их баяр лугаа хамтатган явуулж оны цолыг мөн хү өдрөөс эхилэн монгол улусын арбан дөрбэдүгээр он хэмэн хэлэх явдалыг засгийн газар явуулан гүйцэтгэхээр тогтаба"
хууль барь ажиллаа чээ, Үндсэн хууль 1992 оноос намууд үүссэн бгаа, 1920 онынам нийт МОНГОЛЧУУД ын нэг нам систем бсн. энэ өөрөө хууль зөрчөөд бхын балай түүх гуйвууллаад
MAH TAPAACH EE ! ! !
1921 онд болон тэр үед монголын малчин ардууд хувьсгал гэж юу байдгийг мэдэх ч үгүй, хувьсгал гэж юмыг огт санаачлаагүй бөгөөд тийм юм хийгээгүй юм!! Харин Оросын болшевик намын Сибирийн товчооны Эрхүү дэх салбар Октябрийн хувьсгалыг Монголд экспортлох арга сэдэж, МАХН гэдэг юмыг цаасан дээр байгуулаад түүнийгээ Монголд авчран С.Данзан, Х.Чойбалсан, Бодоо г.м. нөхдүүдэд тулган хүлээлгэж өгсөн юм!! Оросууд эдүгээ Октябрийн хувьсгал гээч юмнаасаа өөрсдөө ичдэг болоод жил бүрийн 11 сарын 7-нд тэмдэглэдэг байсан Октябрийн баяраа ч тэмдэглэхээ аль хэдийн больчихоод байхад монголчууд бид "Ардын хувьсгалын ойн их баяр" гэж хөөрцөглөсөөр л ??
Октябрийн хувьсгалын ачаар МУ тусгаар тогтносон улс болсон юм шүү. Харин 90 оны ардчилал гээч нь МУ-ыг устгаж байна.
Эх Орны Үндэс болсон газрыг зарсан ЗАРТАЙ АВИЛГАЧИН Мие ЭНХБОЛД, Бадамжунай. Өмнөговь аймгийн нэр дурьдагдсан засаг дарга нартайгаа ТӨРийн ХАТУУ ГЭСГЭЭЛ үзүүлэхийг ШААРДАЖ байна.
АВИЛГАЧИДАА УСТГА Та НАР чадахгүй бол МАН ыг тараах ерөнхийлөгчийн зарлиг байгаа шүү Хүрэлсүх чи АВИЛГАЧИДАА УСТГАХ ҮҮРЭГТЭЙ ШҮҮ АЖИЛАА ХИЙ
Нам нийлж сэм хуйвалддаг хэсэг бүлэг хүмүүсийн баярын өдөр юмуу Данхаа !
Хурай. Хурай. Хурай.
За Оюукаа, чи 3-1-нд мэндчилгээ дэвшүүллээ, 5-25-нд яах вэ ?! Танай нам ер нь яг хэзээ байгуулагдсан юм бэ ?
МАН Монголын 100 мянга гаруй иргэнийг яргалан цаазалж тэрд дундаа Чингисийн алтан ургийнхныг хүйс тэмтэрч дэлхийн аллага хядлага геноцид,аймаглан устгалтын түүхэнд нэрээ бичүүлсэн нам.Одоо намаа тарааж өөрсдөө сайн дураараа зайлцгаах хэрэгтэй.
МАН-ынханд халуун төмс үмхүүлж бодийг нь хөтлөөд хуйхалж шарах хэрэгтэй.
chi muu helseneeree chinii amidral hybi tabilan muu l boloh bii?...........
Фрхнцтаы Ураны гэоээ батларгүй бол ахиж сонгхгүй шүү!өёнөөн улс гэрээ бгуулах гээд оочирлож бдаг! Наыдвартай түнш улс! Нкфтийн үйлдвэр бүр сураггүй !
MAN-(ene namiig demjine,eer yamarch nam oryylaj ireheergyi demjine...ard tymen ajillaj chadaj baigaa chaasid eh oron ard tymenii nandin holboog sergeen tynhaglasan ene namd songyylid demjine....eer namuudiig bol demjihgyi ee!!
болган явугулах тухай гаргасан тогтоол
Hujaa baabar hujaa bayr hujaa elbeg naraa mongol ulsiin daisan aar zaral edniig ustga
Kennedy-iin helsen AFORIZM- iig helsen ugendee ish tatan ashiglasan ni SODON SONDGOI sanagdav. Gehdee ene aforizm odoo anecdote-iin SEDEV bolood ydaj bui AJGUU.
Хоосон данханд хар ус ч бхгүй! Бас нэг муу хөмхий зантай
Оюун-Эрдэнэ хүүгийн энэ үгийг нэгэн архаг коммунист нь бэлдэж өгч дээ?? "Манжийн дарлал", "Халх голын дайн" г.м. егзөр хэллэгтэй?!!
Буурал дарға Ю. Цэдэнбалын нэрийг дурдах ёстой бус уу?