
МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1. /interfax/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу парламентад жил тутам танилцуулдаг илгээлтээ сонсголоо. Энэ удаагийн илгээлт хамгийн удаан буюу 2 цаг 6 минут үргэлжилжээ. Түүний илгээлтийн гол хэсэг нь дотоодын нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлуудыг хөндсөн бөгөөд 2030 он хүртэлх болон түүнээс цааших ирээдүйд чиглэсэн байв.
Гадаад бодлогын тухайд
В.Путиний хэлснээр, Барууныханд Орос бус хараат бөгөөд мөхөж буй орон зай хэрэгтэй байгаа бол ОХУ өөрийн замыг өөрөө тодорхойлох болно. Тэрбээр Оросыг сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг эрмэлзэж байна гэж буруутгасныг ор үндэсгүй гэж мэдэгдсэн ба Орос улс Европ руу довтлохоор зэхэж байна гэх үгийг "дэмий хоосон яриа" гэлээ.
НАТО-гийн цэргийг Украин руу илгээвэл үр дагавар нь эмгэнэлтэй байх болно гэж В.Путин онцгойлон тэмдэглэв. "Бидэнд ч мөн тэдний нутаг дэвсгэр дээрх байг онох зэвсэг бий" гэж тэрбээр анхааруулжээ.
Түүний хэлснээр, ойрын ирээдүйд Евразид тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын шинэ чиглэл бий болгохын төлөө ажиллах шаардлагатай гэдэг нь тодорхой байна.
Нийгмийн бодлогын тухайд
В.Путин хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг танилцуулж, “Гэр бүл” үндэсний шинэ төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал, гэр бүлийн ипотекийн зээлийн болон эхэд олгох тэтгэмжийн хөтөлбөрийг 2030 он хүртэл сунгахыг санал болгожээ. Мөн хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа үзүүлэх татварын хөнгөлөлтийг сард 2800 рубль, гурав дахь болон дараагийн хүүхдүүдээ төрүүлсний дараа үзүүлэх хөнгөлөлтийг сард 6000 рубль болгож нэмэгдүүлэхийг санал болголоо.
Оросын Ерөнхийлөгч илгээлтдээ ирэх зургаан жилд төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэх, мөн 2030 он гэхэд иргэдийн дундаж наслалтыг 78 болгох зорилт тавьжээ.
Түүнчлэн хүн амыг дэмжих хүрээнд 2030 он гэхэд ядуурлын түвшнийг 7 хувиас доош болгож бууруулахыг зорьж байна. Үүнээс гадна, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2030 он гэхэд 35 мянган рубльд хүргэхээр төлөвлөжээ. Хийгээр хангах нийгмийн хөтөлбөрийг цэцэрлэгжүүлэлтийн нөхөрлөл болгон өргөжүүлнэ гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. В.Путин мөн хүн амын эрүүл мэндийн байдлыг шалгах, эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамирыг сурталчлах зорилготой "Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн" /ХБХБ/ тэмдгийг нормыг биелүүлсэн, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг хүмүүст 2025 оноос татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.
Боловсролын сэдвийг хөндөхдөө В.Путин "Оросын залуучууд" үндэсний төслийг танилцуулж, түүний хүрээнд сургууль, коллежийн бүх зөвлөх, боловсролын захирлуудыг цалин хөлстэй болгохоо амлав.
В.Путины хэлснээр, Оросын эдийн засгийн өсөлтөд учирч буй гол эрсдэл бол боловсон хүчин, технологийн хомсдол гэдгийг харгалзан үзсэний үндсэн дээр “Боловсон хүчин” төслийг эхлүүлэхээ мэдэгдэв. Оросын Ерөнхийлөгч мөн шинжлэх ухаанд оруулах төр, бизнесийн нийт хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, 2030 он гэхэд ДНБ-д эзлэх хувийг 2 хувьд хүргэхийг шаардав. Энэ үзүүлэлтээр ОХУ дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх гүрнүүдийн нэг болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх бодлогын тухайд
В.Путин компаниуд болон хувь хүмүүст ногдуулах татварыг шударгаар ялгавартай тогтоохыг санал болгов. Тэрбээр татварын тогтолцоог яг ямар байдлаар өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа илгээлтдээ дурдсангүй. Түүний зарласан өөр нэг шинэлэг санал бол даатгалын нөхөн төлбөрийг нэмэгдүүлсэн байдлаар олгох гурван жилийн хугацаатай буцалтгүй хадгаламжийн гэрчилгээ юм. Үүнээс гадна, В.Путин 2025 оноос эхлэн бизнес эрхлэгчдэд хяналт шалгалт хийхийг түр зогсоодог практикаас татгалзаж, эрсдэлд чиглэсэн арга руу шилжихийг санал болгов. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын өршөөл үзүүлэхийг санал болгожээ.
Өөр нэгэн шинэ үндэсний хэмжээний төсөл бол "Өгөгдөлд суурилсан эдийн засаг" байх бөгөөд түүний санхүүжилтэд хамгийн багадаа 700 тэрбум рубль хуваарилна. Энэхүү төсөл нь 2030 он гэхэд эдийн засаг, нийгмийн хүрээний бүх гол салбаруудад дижитал платформ бий болгох бөгөөд энэ нь "иргэд, бизнес, төр хоорондын харилцааг оновчтой болгох боломжийг бүрдүүлнэ".
В.Путин мөн төсвөөс авсан бүс нутгуудын зээлийн өрийн 2/3-ыг тэглэхийг санал болгов. Хэмнэгдсэн 200 тэрбум рублийг хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдийг дэмжихэд зарцуулах ёстой гэж тэрбээр хэлжээ.
Илгээлтээ сонсгох үеэрээ Ерөнхийлөгч В.Путин "Орос улс 2030 он гэхэд аж үйлдвэрийн салбарыг дэмжихэд 620 тэрбум гаруй рубль хуваарилна гэж мэдэгдэж, 2030 он гэхэд ОХУ-ын эрчим хүчний бус экспортыг гуравны хоёроор нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэв. Мөн Оросын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх ёстой.
Түүнчлэн тус улсад 1 тэрбум рублийн гарааны хөрөнгө бүхий байгаль орчин, байгалийн төслүүдийн сан байгуулна гэж мэдэгдэв.
Оросын удирдагч илгээлтийнхээ төгсөлд цэргийнхэнд талархал илэрхийлж, цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид, арын албаныхан, цэрэг дайчид бол Оросын элитүүд гэж үзэх ёстой хэмээн онцлон тэмдэглэв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл14
Цөмдөнө гэсэн үү
АНУсын батлан хамгаалахын сайд нато оростой шууд тулахад бэлэн байх ёстой,украйнд оросууд ялах ёсгүй буюу хэрэв укрыг бүрэн эзлэх гэвэл бид орно шүү гэж сүрдүүлсэн,францын макрон ёрын холбоо цэргээ оруулах ёстой гэж хэлсний хариуд бидэнд ямар ч улсын нутагт хариу цохилт өгөх 20мах хурдтай хаана ч байхгүй пуужин бий шүү,бид айхгүй,баруунтай тулахаар бол цөмдөнө шүү хохь чинь болноо л гэсэн,та нар зүгээр л байгаараа гэсэн үг,магад сансарт цөмийн зэвсэг байрлуулах гэж бна гээд байгаа анусын мэдэгдэл бодит болж ч мэдэхээр тал руугаа ороод явчихав бололтой,сансарт цөмийн зэвсэг байрлуулахгүй гэрээ хийхээр ануст 2008 онд хүргүүлсэн боловч одоог хүртэл бидэнд хариу өгөөгүй гэж илгээлтдээ дурдсан байгаа,гол аюул нь цөмийн зэвсэгтэй франц заналхийлсэн нь 2 цөмийн зэвсэгтэй улс юугаар тулах нь ойлгомжтой биз дээ???
Аргаан барцын,,,энэ хуйло,,,алтан загасны үлгэрийн “””төмсөгтэй чавганц””””боллоолдоо,,,,давай вовко дурак,,,цөмдөөд үзээчээ,,,,шээс нь савирсан шизофашист орос хөгшин баньд аа,,,,
Аргаан барцын,,,энэ хуйло,,,алтан загасны үлгэрийн “””төмсөгтэй чавганц””””боллоолдоо,,,,давай вовко дурак,,,цөмдөөд үзээчээ,,,,шээс нь савирсан шизофашист орос хөгшин баньд аа,,,,
oros ugaasaa teneg muugaa l haruulj bna daa
Путины толгойд хяналтын буудлага хийчих аавын хүү бүхэл баруунд байхгүй байгаа ! Оросын дарангуйлагч Путин 100 наслах болтугай !
Баруун бол япон, өмнөт солонгосыг оролцуулаад үндсэндээ хөгжингүй соёлт хүнлэг ертөнц гэдэг нь ажиглагддаг
20 мах ч гэчихжээ. Шаадаг пяздуу вэ.. Дэлхий нийтийг цөмийн зэвсгээр далайлгадаг тэр путлёрынхоо боовыг очиж хөхвөл таарна.
одоо маш тодорхойй боллоо орос шиг тэргүүни оро э дэлхийд гарахгүй
Орос Монгол xоёр бол ер нь адилxан xатууxан гар л xэрэгтэй улс юм
Угаасаа Оросууд нэг иx xэт таргалалт гайгүйшдээ, дээр нь xар бараанаасаа салчиxсан удаxгүй гэгээрээд гэрэлтээд явчиx байxоо.
За яамай даа xөрш маань гэгээрч байвал болоx нь тэр. Уxаараад манай xэдэн буриадуудийг өгөx байгүй дээ удаандаа.
Эргүү сэтгэцийн өвчтэй өвгөн Путин 24 жил гоё амлалт өгдөг биелэсэн ганц ч ажил байдаггүй харин Орос улсыг хамгийн их хоригт орсон хоцрогдсон ганцаардсан улс болголоо доо. Одоо Хятадыг царайчилсан том Хойд Солонгос болсон. 1967 оны Пургоноосоо салаагүй улс ш дээ хэхэхэ
Өмхий хөгшин дарангуйлагч 24 жил толгойлохдоо хөгжүүлэх нь яасийн алуурчин атигар Путин Орос орныг ертөнцийн шившиг болгосон