sonin.mn

6-р сарын 16-нд гаргасан Хятадын оны эхний таван сарын эдийн засгийн мэдээллээс харахад, аж үйлдвэр, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн гол үзүүлэлтүүд мэдэгдэхүйц өсөлттэй байсан бөгөөд эдийн засгийн ерөнхий үйл ажиллагаа тогтвортой хэвээр, шинэчлэн сайжрах хандлагатай байгаа юм. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүдээр "уян хатан байдлыг харуулсан" энэхүү тайлан нь Хятадын эдийн засгийн хүчтэй дотоод хөдөлгөгч хүчийг дахин харуулсан бөгөөд дэлхийн эдийн засгийн удаашралтай сэргэлтэд шинэ эрч хүч нэмж байна.




Энэ жил Хятадын 15-р таван жилийн төлөвлөгөөний эхлэл тохиож байна. Гадаад орчны нарийн төвөгтэй байдал, геополитикийн зөрчилдөөн ширүүсэж, тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа зэрэг олон дарамтын дор Хятадын эдийн засаг ерөнхий тогтвортой байдал, шинэчлэгдэн сайжрах хандлагаа хадгалж чадсаны учир нь юу вэ?


Хятадын Ардын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Ван Шяосүн, энэ нь нэг талаас Хятадын засгийн газар цаг тухайд нь, нарийн бодлого хэрэгжүүлж, макро эдийн засгийг дэмжих цуврал бодлогыг эхлүүлж, мэдэгдэхүйц үр дүнд хүрсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, бүх салбарууд өөрсдийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, шинэ чанартай бүтээмжийн хүчний хөгжлийг хурдасгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих илүү их эрч хүч нэмэрлэж байгаагаас шалтгаалжээ. Үүнээс гадна Хятадын эдийн засаг өөрөө бат бөх суурьтай, хүчтэй уян хатан байдалтай, өргөн боломжтой тул чанарыг үр дүнтэй сайжруулж, өсөлтийг боломжийн хүрээнд баталгаажуулж чадсан юм гэж дүн шинжилгээ хийжээ.


Энэхүү тайлангийн хуудсыг нарийвчлан авч үзвэл "тогтвортой байдал", "инноваци", "уян хатан чанар" нь гол онцлох үйл явдлууд болж байна.


Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд "тогтвортой байдал"-ыг харууллаа. Энэ оны эхний таван сард өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн өсөлтийн гол тулгуур болж байсан бол хэрэглээний бараа, үйлчилгээний нийт жижиглэнгийн борлуулалт эхний таван сард өмнөх оны мөн үеэс 2.8%-иар өссөн байна. Үйлчилгээний хэрэглээ нь Хятадын хэрэглээний өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болж байгааг үүгээр харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ дэд бүтцийн хөрөнгө оруулалт эхний таван сард өсөлттэй хэвээр байж, томоохон төслүүд хурдацтай хэрэгжиж, Хятадын эдийн засгийн суурь тогтвортой, зах зээл том байдаг шинж чанарыг баталгаажууллаа.




Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд Хятадын эдийн засгийн "тогтвортой байдал" нь дэлхийд тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн тодорхой байдал нэмэрлэх нь зайлшгүй юм.


Хөгжлийн "шинэ" хөдөлгөгч хүчийг харахад шинэ чанартай бүтээмж нь шинэ өсөлтийн замыг хурдацтай бүрдүүлж байна. Гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан хүн дүрст роботоос эхлээд Дэлхийн супер мотоциклийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд нь тусалсан Жан Шюэгийн мотоцикл хүртэл эдгээр онцлох үйл явдлууд Хятадын шинэ чанарын бүтээмжийн эрчимтэй хөгжлийг харуулж байна.


Хүчтэй инновацийн эрч хүч нь гадаадын компаниудыг Хятадын зах зээлд татах гол хөдөлгөгч хүч болсон байна. Эдгээр нь мөн Хятад улс нээлттэй хөгжлийн замаар дэлхий нийттэй боломжоо хуваалцах дохиог уламжилж байгаа юм.


Одоо гадаадын тодорхойгүй, тогтворгүй байдал олон дээрээс нь дотооддоо нийлүүлэлт хүчтэй, эрэлт сул байдлын зөрчил тод хэвээр байна. Гэсэн хэдий ч Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй хэвээр байна. Хятадтай түншлэх нь боломжуудтай түншлэх гэсэн үг гэдгийг дэлхий нийт улам бүр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаатай адил хэмээн үзэж байна.