
"Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт албан ёсоор эхэллээ.Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Амгалангийн Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл, ҮБХ-ны Тамгын газрын дарга С.Батзаяа, Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир, Архангай аймгийн Засаг дарга асан, Архангай аймгийн ИТХ-ын дарга, ҮБХ-ны гишүүн М.Батжаргал, Ардчилсан намын даргын зөвлөх, ҮБХ-ны гишүүн Ж.Баясгалан, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, ҮБХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, ҮБХ-ны гишүүн Г.Хосбаяр, ҮБХ-ны Э.Мөнхсайхан, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Д.Ихбаяр, Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Гантулга, Ардчилсан Залуучуудын Холбооны ЕНБД, ҮБХ-ны гишүүн Б.Анхбаяр, ҮБХ-ны гишүүн, Ардчилсан намын НБГ-ын 21 аймаг хариуцсан хэлтсийн дарга Д.Нямдаваа, ҮБХ-ны гишүүн Д.Жаргал нарын төлөөлөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн Ардчилсан намын гишүүд оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж буй юм.
Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: “Цаг хэцүү байх тусам ардчиллынхан босоод зогсож чаддаг, сөрөөд алхаж чаддаг намынхан.Зуд турхантай хүнд хэцүү байгаа ч гэсэн ардчиллын журмын нөхөд маань халуун бүлээрээ цуглаж монгол орны хөгжлийн төлөвлөгөө, 2024 онд хэрэгжүүлэх зорилтоо, хөтөлбөрөө ярилцаж байгаад туйлын баяртай байна.
Бүтэн Ардчилал аяны хүрээнд ардчиллаа тээж явдаг хүмүүс цуглаад нарийн төлөвлөгөө, стратеги, тактикаа бүрэн дүүрэн ярилцсан өдрүүд үргэлжилж байна.
Цаг хэцүү байх тусам ардчиллынхан босоод зогсож чаддаг, сөрөөд алхаж чаддаг намынхан бол манай намынхан. Увс, Завхан аймгуудад ажиллалаа маш их цас, зудын байдалтай байгаа учир Ардчилсан намынхан бусдадаа хандив тусламж өгч ажиллаж байна. Ардчиллынхан гэдэг бол энэ нийгмийн өмнө, Монгол Улсын өмнө хариуцлага хүлээсэн хүмүүс байдаг юм гэдгийг бид харж байна.
Монголын ард түмэн биднээс ганцхан зүйлийг хүсэж байна сахилга баттай, ажил хэрэгч байгаач ээ гэдэг зүйл. Тэгэхгүй бол бид өрийн дарамт, төрийн дарамтад орж монгол төгрөг цаас боллоо. Бид олж байгаа орлогоороо сайхан амьдардаг боломж ирэх үү гэх сонголтын өмнө байна.
Бид эв нэгдлийг сахиж ажиллана, өнгөрсөн сонгуулиудын алдаа ч тэр бусад нь ч тэр эв нэгдлээс улбаалж байна. Яагаад монголын төрд хүмүүс итгэхгүй болов, яагаад явж байгаа замаасаа ухрах гээд байна, яагаад ардчиллаас иргэд бүгдээрээ айдаг болчхов гээд маш олон асуудал бидний өмнө байна.
1990 он гарахад ардчилал талд гараагүй сэхээтнүүд үлдсэн үү гэж асуух хэмжээний бүх толгой сэхээтнүүд монголыг ардчилсан улс болгоно гэж хөдөлж байсан.
1990 оны сонголт бол нэг л сонголт байсан эрх мэдлийг ард түмэн авъя гэдэг том өөрчлөлт байсан. 1990 оноос хойш УИХ-ын гишүүнээ муу сайн ч гэсэн иргэд өөрсдөө сонгодог, сумын төлөөллөө нутгийн иргэд нь өөрсдөө сонгодог гээд Монгол хүн өөрөө шийдвэр гаргахад оролцдог төр, жинхэнэ утгаараа ардчиллыг авчирсан юм.
Өмнө нь намын төв хорооноос шууд батламжилдаг байсан. Тэнд жинхэнэ утгаараа чөлөөт, шударга сонгууль гэж байгаагүй. Социалист нам, Ардчилсан намын ялгаа бол төрийн эрхийг жинхэнээрээ нь иргэдэд өөрсөд нь өгсөн явдал.
Хуучин 2 шуудай тэжээл худалдаж авах мөнгөөр одоо нэг шуудайг худалдаж авдаг. Эрх баригчид өөрсдөө хэт их амьдралаас тасарчихаар ард түмэн яаж зовоод байгааг ойлгохгүй байна. Төр засаг гэж байдаг бол дэлгүүрээр дүүрэн өрийн бичиг, өрөөс өрийн хооронд амьдлаа залгуулж буй иргэд л байна. Суман дээр, аймаг дээр, Монгол Улсын хэмжээнд улс төрждөг, үг хэлсэн хүний амыг нь барих гэж оролддог, болохоо байхаар шоронд явуулдаг тогтолцоотой боллоо.
Энэ нийгмээ ард түмэн төрөө сонгодог учир дур зоргоороо, ил тод шүүмжлэх учиртай. Гэтэл тэрнээсээ айдаг, зугтаадаг болсон байна.
Мөрийн хөтөлбөрөө том бодоорой, одоо бид сэтгэлгээгээ солих цаг болсон. Манай аймаг биш бүсийн хэмжээнд том талбайд гарч ирж чадвал бид задарч чаддаг. Бид 4 жилийн дараа гэхэд үнэхээр Монголын нийслэл хот байсан гэгдэх хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байна Хархорум хотыг.
Арай өөр, том масштабаар төлөвлөлтөөр харах хэрэгцээ байна. Хамгийн чухал гэсэн зүйлдээ мөнгөө зарж чаддаг байх хэрэгтэй. Бид нуруундаа энэ нийгмийг тээж явдаг нам. Хариуцлагатай, сахилга, баттай, зорилготой байхыг шардаж байна. Тэр ачаагаа бид үүрэх болно. Бид монголын ардчиллыг байнгын сахин хамгаалагч байх болно." гэв.
Сэтгэгдэл19
Ардчиллыг бусиниулагчид.
Хамгийн гол нь мөнгийг олж чаддаг олсон мөнгөө зөв зарж чаддаг тийм л хүнээ АН олоосой доо. .АН ялах нь бол баараггүй дээ.
Овоо тэнэг гаруу
чи орк шээс байх чинь АН сураггүй болно
ogt baikhgyi yumyg yug ny saxin xamgaaldag yum zail
za!!!!Ta nar hydlaa???????cham sig tanai nam sig aalznuud chadahgyi ee!!engersen horboo!!!!!!!!!!!!!!!zail adgiin ylasiig yryydyylagchid aa!!!terd garaad yuch hiij chadahgyi beesnyyd bol?ta nar...........
орсыг үзэн ядагч нам монголын малчин ард сэхээтэн ядуучуудт огт хэрэггүй америкийн ардчилал хар тамхи транс жендер гомо секс орсыг үзэн ядах нацист үзэл хүний эрүүл мэнд амь ас аюулгүй байдалд халтай мөнгөний төлөө хүн биш чоно болсон ардчилал шүү
Одоо xүн иргэнэ гэж боддог юм байxдаа, ерөөсөө ичиxгүй юм аа
Одоо xүн иргэнэ гэж боддог юм байxдаа, ерөөсөө ичиxгүй юм аа
Одоо xүн иргэнэ гэж боддог юм байxдаа, ерөөсөө ичиxгүй юм аа
Одоо xүн иргэнэ гэж боддог юм байxдаа, ерөөсөө ичиxгүй юм аа
Одоо xүн иргэнэ гэж боддог юм байxдаа, ерөөсөө ичиxгүй юм аа
Одоо xүн иргэнэ гэж боддог юм байxдаа, ерөөсөө ичиxгүй юм аа
Эв нэгдэлгүй АН-ыхан эх ороноо хөгжүүлнэ гэдэг нь гонжиижоо тонил
Монголын эрх баригч хочр нам МАН АН хоёр бол хоёулаа Америкийн утсан хүүхэлдэйнүүд шүү дээ энэ дээр байгаа хэдэн маанагууд зэрлэг капиталист системээ нуран унахуй гэхээс үхтлээ айж байгаа
МАН-ыг Бээжингээс удирддаг.
Лу. Гантөмрөө намдаа шигдсэн Жонхуу новшоо хөөж гарга! Тэгвэл дэмжье. Тэр хог новш байгаа цагт АН өндийхгүй! Хутга Эрдэнээг дараа нь хөөгөөрэй!
талх 5 мянга болжээ.МАН-ын хавтгай нүүрт бээжинхав царайлсан нэг сайд хувийнхаа гурилын үйлдвэрийг ингэж дэмжсэн байна.
Ene gantumur gedeg hulgaich bayarvogtiin hulsnii gishgyyr AH aas zailaachee bayarcogtoo avaad zailbal ardchilald ih tus bolno doo