sonin.mn

Өвөрхангай аймагт болж буй "Бүтэн Ардчилал" мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга нар оролцож байна.


Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга: "УИХ-ын гишүүнээр, Засгийн газрын гишүүнээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнийхээ итгэлийг өвөрлөж сонгогдсон хүний хувьд үүргээ ухамсарлаж болохгүй, бүтэхгүй бүхний төлөө хариуцлагатайгаар ажиллах болно. Хариуцлагатай, сахилга баттай, бэлтгэлтэй байж бид авлигачидтай тэмцэнэ гэдгийг онцоллоо. 



Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.