sonin.mn

6-р сарын 23-нд Хятадын цаг уурын захиргаанаас мэдээлснээр, Гуйжөү мужийн Гуйян, Тяньжинь хотын Тангу, Юньнань мужийн Тэнчун, Хунань мужийн Юэян зэрэг дөрвөн цаг уурын станц Дэлхийн цаг уурын байгууллагын 100 жилийн цаг уурын станцын жагсаалтад шинээр багтсан байна. Ингэснээр ДЦБ-аас баталгаажсан Хятадын цаг уурын станцын нийт тоо 22 болжээ.




Шинээр сонгогдсон дөрвөн станц бүгд зуун гаруй жилийн турш тасралтгүй ажиглалтын түүхтэй. Тангу, Юэян станцууд 1909 онд, Тэнчун 1911 онд, Гуйян 1920 онд тус тус ажиглалт хийж эхэлсэн юм.



Хятадын цаг уурын захиргааны холбогдох албан тушаалтан тасралтгүй ажиглалтын тусламжтайгаар эдгээр дөрвөн станц нь урт хугацааны, тогтвортой, шинжлэх ухааны үнэ цэнэтэй цаг уурын мэдээллийг цуглуулж, Хятад улсын янз бүрийн бүс нутгийн цаг уурын өөрчлөлтийн хэв маягийг судлах, цаг агаарын эрс тэс уур амьсгалын үзэгдлийг хянах, цаг уурын урьдчилсан мэдээний үйлчилгээг сайжруулахад үндсэн дэмжлэг үзүүлсэн гэж танилцуулав.