Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 100 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 954 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 935 хэрэг шалгагдаж байна.
Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Б.М нь нэр бүхий аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийн дагуу санхүү эдийн засгийн тооцоолол хийлгүйгээр гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгож, төрийн өмчит хуулийн этгээдэд 539,2 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүллээ.
Пүрэв - 07 сарын 02,
2026

Сэтгэгдэл0