Долдугаар сарын 3-нд Иран улс дээд удирдагч Али Хаменей-гийн шарилтай салах ёс гүйцэтгэх ёслол зохион байгуулав. Ёслолд Ираны нийгмийн олон салбарын төлөөлөл, шашны тэргүүнүүд болон олон орны албаны хүмүүс оролцжээ.
Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Багаи хэлэхдээ, ойролцоогоор 100 улс албан ёсны төлөөлөгч, олон нийтийн байгууллагын төлөөлөл болон нэр хүндтэй хүмүүсээ Ираны талийгаач дээд удирдагч Хаменейгийн шарилтай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцуулсан гэнэ.
Түүний мэдээлснээр, ёслолд дор хаяж 8 улсын төр, засгийн тэргүүн, 12 улсын парламентын дарга, мөн олон орны гадаад харилцааны сайд, сайдын түвшний албан тушаалтан болон тусгай элч нар оролцсон байна.
Г.Бямба
Баасан - 07 сарын 03,
2026

Сэтгэгдэл0