Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар долдугаар сарын 3-ны 13:05 цагийн орчимд Японы Мияако арлын баруун хойд тэнгисийн бүсэд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн хамгийн хүчтэй чичиргээ Японы газар хөдлөлтийн эрчимшлийн шаталбараар 3 зэрэглэлд хүрсэн бөгөөд голомтын гүн маш гүехэн байсан байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, уг газар хөдлөлтийн улмаас далайн түвшинд бага зэрэг хэлбэлзэл үүсэж болзошгүй ч цунами үүсэх, хохирол учруулах эрсдэлгүй гэнэ.
Г.Бямба
Баасан - 07 сарын 03,
2026

Сэтгэгдэл0