sonin.mn

7-р сарын 1-нд Ираны Гадаад харилцааны дэд сайд, техникийн хэлэлцээний багийн ахлагч Гари Бабади мэдэгдэхдээ, тухайн өдөр Дохад болсон Иран, Катар, Пакистаны гурван талт уулзалтын үеэр Ираны тал АНУ-ын Ирантай байгуулсан ойлголцлын санамж бичгийн эхний заалт болох Ливаны мөргөлдөөнийг зогсоох үүргийг зөрчсөн асуудлыг хөндөж, мөн АНУ бүс нутагт цэргийн техник, хүчний байршуулалтаа нэмэгдүүлж буй тухай мэдээлэл болон АНУ-ын албан тушаалтнуудын сүрдүүлэг, хөндлөнгийн шинжтэй мэдэгдлүүдийг хэлэлцсэн гэжээ.



Тэрээр Иран-АНУ-ын ойлголцлын санамж бичгийн бүх үүрэг нь цогц шинжтэй бөгөөд салгаж тусад нь авч үзэх боломжгүй гэж онцолсон байна.


Гари Бабади мөн хяналтын бүлэг байгуулж, шууд харилцааны сувгаар дамжуулан санамж бичгийн хэрэгжилттэй холбоотой зөрчлийн мэдээллийг шалган тогтоохоор болсон гэж мэдэгдэв. Тэрээр АНУ-аас түр царцаагдсан 60 тэрбум ам.долларын зарим хөрөнгийг Ираны хэрэгцээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авахад ашиглахаар шийдвэрлэсэн болохыг дурдсан байна. Мөн “Дохад Иран болон АНУ-ын төлөөлөгчид уулзаагүй” хэмээн тодруулжээ.


АНУ-ын талаас одоогоор энэ тухай албан хариу өгөөгүй байна.


Г.Бямба