sonin.mn


ОХУ-ын ерөнхийлөгчийн вэбсайт 7-р сарын 3-ны шөнө Ерөнхийлөгч Владимир Путин Украины цэргийн үйлдвэрлэлийн цогцолборууд болон холбогдох байгууламжуудад томоохон хэмжээний цохилт өгөхөө үргэлжлүүлэх ёстой гэснийг мэдээлжээ.


Мэдээлэлд В.Путин мөн өдөр Оросын хамтарсан хүчний бүлгийн туслах командлалын цэгийг шалгаж, Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон янз бүрийн анги нэгтгэлүүдийн командлагчидтай цэргийн уулзалт хийж, тусгай цэргийн ажиллагааны бүс дэх одоогийн нөхцөл байдал, сүүлийн үеийн байлдааны хөгжлийн талаар хэлэлцсэн гэсэн байна.


Уулзалтын үеэр Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов зургадугаар сард Оросын цэргийнхэн Украинд цэргийн үйлдвэрлэлийн цогцолборууд болон холбогдох эрчим хүчний дэд бүтцийн эсрэг таван том хэмжээний цохилт өгсөн гэж мэдээлэв. Байнд Фламинго далавчит пуужин, дунд болон алсын тусгалын нисгэгчгүй онгоц, робот систем, электрон дайны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 34 компани, мөн 10 нисэх онгоцны буудал, 5 эрчим хүч, түлшний байгууламж багтсан байна.


В.Путин Украин Оросын иргэний байгууламжуудад хэдий чинээ их халдах тусам Орос улс илүү том аюулгүй байдлын бүс байгуулах шаардлагатай болно гэж мэдэгджээ. Аюулгүй байдлын бүс байгуулах нь ерөнхий даалгаврыг биелүүлэх чухал хэсэг гэнэ.


Г.Бямба