Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны төлөөллийг хамруулсан зөвлөгөөнд өнөөдөр Төрийн ордонд оролцож байна. Зөвлөгөөний үеэр “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэж, Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг хэлэлцэж буй.
“Чөлөөлье” үндэсний санаачилгаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тулгардаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, давхардсан дүрэм журам, шаардлагагүй зөвшөөрлийг багасгаж, төрийн үйлчилгээг илүү энгийн, шуурхай, цахим хэлбэрт шилжүүлж байгаа билээ. Тодруулбал, нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг цахим системээр олгох ажлыг зохион байгуулж байна. Зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж, төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж байгаа юм.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн зөвлөгөөнөөр Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, цаашид бидний хамтдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны жанжин шугам, ажиллах зарчмыг тодорхойлно. Иргэд асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулдаг, амьдралын чанарт нь бодит ахиц авчирдаг төрийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилга энэ өөрчлөлтийн суурь үзэл санаа болж байна. Бид хөгжлөөс хойш татдаг хандлагууд, хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлөгдөх шаардлагатай. Бид төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийн хөгжих орон зайг чөлөөлнө.
Нийслэлийн бодлогын үндсэн зорилго бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах. Тиймээс бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, мега төслийн тоогоор хэмжихгүй, иргэдийн өдөр тутмын амьдралын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар хэмжинэ. Иргэн ажилдаа илүү хурдан хүрдэг болсон уу, хүүхэд нь сургууль, цэцэрлэгтээ ойр болсон уу, төрийн үйлчилгээг стрессгүй авдаг болсон уу, амьдрах орчин нь аюулгүй, эрүүл болсон уу гэдэг бидний ажлын гол үнэлгээ байх ёстой. Бидний ажлын үр дүн нүдэнд харагдах ёстой. Энэ хүрээнд бид хот төлөвлөлтийн бодлогоо тодорхой болгоно. Хот байгуулалтын хөгжлийн дараагийн үе шат гэр хороолол, дагуул хотуудад өрнөнө. Хувийн хэвшил хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байна. Төр бизнесийн өрсөлдөгч бус хөгжлийн түнш байх нь зүйтэй.
Бид төрийн үйлчилгээ бүрд процессын дахин инженерчлэл хийж, илүүдэл шат дамжлага, давхардсан үйл ажиллагааг арилгаж, цахим шийдлийг эрчимжүүлнэ. Төрийн албаны шинэчлэл иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ стрессдэхгүй байх жижиг алхмуудаас эхэлнэ. "Чөлөөлье" санаачилга нийслэлийн аж ахуй нэгж, иргэдэд илүү их эдийн засгийн боломж, эрх чөлөөг нээж, төрийн бүтээмжийг сайжруулж, хотын өрсөлдөх чадварыг сайжруулах бодит ажил болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.Иргэндээ ээлтэй, амьдралын чанарыг эрхэмлэсэн, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн, хүүхэд бүрийн хөгжил, аюулгүй байдлыг баталгаажуулсан, бизнес эрхлэхэд таатай орчинтой Улаанбаатарыг хамтдаа бүтээхийн төлөө итгэл, сэтгэлээ нэгтгэн ажиллацгаая” гэж уриаллаа.
Даваа - 07 сарын 06,
2026

Сэтгэгдэл10
Зам, нүүрэн зам л ахиухан бариад өгөө. Өөр хүсэх юм алга. Явж болохгүй хэцүү бн. Тэр тойрог хурдны замуудаа бариатах. Нэгнийхээ хийх гэж байсан зөв юмыг дараагийнх нь хүн гарч ирээд зогсоогоод шал өөр юм ярьдагаа болиод өг. Завсарт нь ард түмэн хохирч бн.
Зун дууслаа. ХОТ СӨНӨЖ БАЙНА.
Чи Нямбаатарын дайтай ажиллаж чадахгүй ээ.
Зам тавиад л хажуугаар нь газар зарж мөнгө олдог хэдэн сүгнүүд байр байшингийн наймаачид эсвэл ажилгүй юмнууд оффис болгоод суучихна. Зам дагаад бүгд шавчихаар түгжрэх нт аргагүй. Өргөн замтай хажуугаар нь байшин биш мод тарьсан байх ёстой доо
Диплом ромб худалдаж авсан олон хулхи дарга нараасаа мэргэжлийн шалгалт ав. Атестачлал явуулж шалгалт авч даргаар томилж бай. 4 аргын тоогоо сураагүй хаалтаа хааж чаддагүй Кофи Анна гэж маанагтдаг олон хувалз дарга нар намын шугамаар дарга болцгоож Монгол улсыг сүйрүүлж байна.
Энэ өөрөө тийм. ккк
“Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөр/оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирна. Надад ЗГ-ын гишүүн, ХЗ-н сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. “Нохойд барьдаг мод” гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь “мэс засал” хийж булааж авсан “эзэнтэй” долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно. Шангрилла-гийн хонгил дох Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа Худагийг 2 сая доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Д.Энхтүвшин, ХЗХ дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан “Баян” Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй “улаан балчин” хүүхэлдэй, ТТ-оос ТЭЗҮ-гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна. Ард түмний нуруу нийхгүй нь дээ.”
“ Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч байгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар.”
Нямбаатарын үлдээсэн 2,6 их наяд эхнээсээ аль хэдийнэ хулгайлагдаад эхэлсэн.
Чадахгүйшдэ өөрөө наад хүнд сурлаараа гарч ирчихээд чи муу хөгжүүлнүү гэхээс зогсооно гэж худал гошгороод яахав