sonin.mn

ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков 7-р сарын 6-нд мэдэгдэхдээ, АНУ Украины асуудлаарх өмнөх тохиролцооноосоо улам бүр хазайж байгаа ч Орос энэ асуудлаар АНУ-тай хийх харилцаа холбоогоо таслахгүй гэв.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн өдөр Орос-Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх явц “олон хүний бодож байгаагаас хавьгүй хурдан” өрнөнө гэж мэдэгдсэн. Үүнд Рябков хариулахдаа, хэрэв АНУ Оросын дэвшүүлсэн саналд үндэслэн бодит алхам хийвэл мөргөлдөөнийг богино хугацаанд зохицуулах боломжтой гэж хэлэв.


Рябковын хэлснээр, АНУ-ын сүүлийн үеийн мэдэгдэл, үйлдлүүд нь энхийн хэлэлцээ, харилцан буулт хийх замаар асуудлыг шийдвэрлэхээс татгалзах хандлагатай байгааг харуулж байна. Мөн НАТО болон Европын Холбооны зарим орон АНУ-ыг өөрийн талд татахыг оролдож байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна гэж тэр үзэв. Тэрбээр ямар ч нөхцөлд Орос, АНУ Украины асуудлаарх харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгийг онцолж, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тогтмол холбоотой байдаг, хоёр улсын ажлын түвшний яриа хэлэлцээ бараг өдөр бүр үргэлжилж, хоёр улсын төрийн тэргүүнүүд ч мөн харилцаагаа хадгалж байгааг мэдэгдлээ.


Г.Бямба