Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд 5 том хүн, 2 хүүхэд голын усны ослоор амиа алдсан. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал өчигдөр /2026.07.06/-ны өдөр Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Яармагийн гүүрний хойно хүүхэд усанд живж алга болсон гэсэн дуудлага 18:29 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн 7 болон 11 настай хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, осолдож нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, зарим үед түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна
Иймд иргэд
✅Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид өдрийн цагт хүүхэдтэйгээ харилцаа холбоотой байж, анхааруулга сэрэмжүүлгийг өгч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах,
✅Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх,
✅Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
Мягмар - 07 сарын 07,
2026

Сэтгэгдэл3
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Түүхэнд эх орноосоо урвагчдын жагсаалтад бичигдэх гээ
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️