sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 7-р сарын 7-нд Анкара хотод Режеп Тайип Эрдоган-тай хоёр талт уулзалт хийхийн өмнөхөн Гренландыг Дани биш, харин АНУ хянах ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлэв.


Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Гренланд нь Данид ямар ч ашиггүй бөгөөд Дани улс уг нутаг дэвсгэрийг дэмжихэд бодитой хөрөнгө зарцуулдаггүй. Харин Гренланд нь АНУ-ын хувьд маш чухал ач холбогдолтой гэж онцолжээ.

Трамп энэ асуудлыг Европ дахь АНУ-ын цэргийн оролцоотой холбон тайлбарлаж, өнөөдрийн Европ 20 жилийн өмнөхөөс “маш өөр” болсон гэх үндэслэлээр Европоос Америкийн бүх цэргийг гаргах боломжтойг сануулав.


Гренланд нь Данийн автономит нутаг дэвсгэр юм. Трамп 2025 онд Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Гренландыг эзэмших санаагаа удаа дараа илэрхийлж, цаашлаад хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдсэн нь АНУ, Дани болон Европын бусад холбоотнуудын харилцааг хурцатгасан юм.


Г.Бямба